И баримт апп-д бүртгүүлэн насны хишиг, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгөө аваарай

Х.Оргил
02 сарын 06, 2020

И-Баримтын аппликэйшн хөгжүүлэлт хийж иргэдэд бас нэгэн төрлийн шинэ үйлчилгээг үзүүлж эхэллээ. Энэ бол и баримт системийг ашиглаж нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээ авах боломж юм. Тус шийдлийн ачаар насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг банканд дугаарлалгүйгээр и-баримт аппликэйшнээр дамжуулан авч болох юм. Бүртгүүлэхийн тулд бүртгэлтэй дансаа холбож, тэтгэмжийн мөнгөө авч, цаг заваа хэмнэж болох нь.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар твитер хуудастаа "Эдгээр тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг хоёрдугаар сарын 8-аас өмнө дарж ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгөө авч болно" хэмээн бичжээ.

 

Холбоотой сэдвүүд

ибаримт нөат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.