Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 860 мянган иргэн авна

Х.Оргил
04 сарын 02, 2020

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн иргэдэд улирал тутамд олгохоор болсон. Тиймээс эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард шийдвэрлэх юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгоно. Нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа" хэмээн мэдэгдсэн.

Иргэд хувийн мэдээлэл зөрүүтэй эсвэл төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй зэргээс шалтгаалан НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр авах аж. 

Тодруулбал, НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтоо аваагүй бол Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.11.2 дугаар заалтад “Хувийн мэдээллээ залруулаагүйгээс болон энэ журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйгээс тухайн улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно” гэж тусгасан байдаг. Энэ журмын дагуу нэг, хоёр, гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв, долоо, аравдугаар сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно.

Холбоотой сэдвүүд

ибаримт нөат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.