Их аварга Какүрюү М.Ананд түрүүлэхэд Хакүхо аваргыг давах ганц даваа үлдлээ

Х.Оргил
05 сарын 27, 2018

Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны тэмцээний дээд зиндааны 14 дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Точиношиныг давснаар башёг тэргүүлж эхэллээ.

Энэ башёд нэг ч унаагүй явсан Гүржийн бөх Точиношиныг Шодай, Какүрюү нар дараалан давснаар түүний тэргүүлэлд цэг тавьж Их аварга Какүрюү М.Ананд Нацү башёг нэг унаатай тэргүүлж эхэллээ.
Харин өнөөдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг давбал Эзэн хааны цом хүртэх юм. Нацү башёгийн 14 дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноровт унаснаар 11 даваа гурван унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс ухарсан юм. Точиношин пүрэв гарагийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргалыг давсан.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа, зургаан унаатай боллоо. 

эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

сүмо хакухо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.