Хакүхо М.Даваажаргал бүх Японы аварга боллоо

Х.Оргил
10 сарын 01, 2019

Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдаж, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлжээ. Хакүхо тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа ийнхүү түрүүллээ.


Их аварга хагас шигшээд өнгөрсөн намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна.

Саяхан албан ёсоор их Наран улсын иргэн болсон тэрбээр Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд нэрээ үлдээсэн олон амжилтыг эзэмшдэг бөгөөд Геннесийн номд бичигдсэн цөөхөн сүмочдын нэг юм.

Холбоотой сэдвүүд

сүмо хакухо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.