Peak.mn
09 сарын 30, 2019
ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 40 шинэ эмнэлэг барихаа амлажээ. Энэ тухай тэрбээр “The Sunday Telegraph” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“The Sunday Telegraph” сонины мэдээлснээр, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах 13 тэрбум фунт стерлинг буюу 16 тэрбум ам.долларын санхүүжилтийг хаанаас босгох нь тодорхойгүй байна.
“Энэхүү хөрөнгө оруулалт нь Үндэсний эрүүл мэндийн албанд урьд өмнө нь хийгдэж байгаагүй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно” хэмээн Б.Жонсон ярьжээ.
Эрх баригч Консерватив намын их хурал Манчестер хотод нээгдэх үеэр энэ ярилцлага нийтлэгдсэн байна. 10 дугаар сарын 31 гэхэд тохиролцоонд хүрч чадахгүй бол яриа хэлэлцээ хийх хугацааг сунгахыг Европын холбооноос хүсэхийг Засгийн газарт үүрэг болгож буй хуулийг Их Британийн сөрөг хүчин баталсан юм. "Сөрөг хүчин үнэн хэрэгтээ гэрээгүйгээр “Brexit”-г хэрэгжүүлэхээс зайлсхийхийг хүсэхгүй байгаа бөгөөд “Brexit”-г зогсоохыг хүсэж байгаа юм” хэмээн Б.Жонсон ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
“Brexit”-н хугацааг хойшлуулахыг Европын холбооноос хүсэх нь бууж өгөх үйлдэл болно хэмээн үзэж байгаагаа Б.Жонсон мөн мэдэгджээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.