Коронавирусийн цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаа учир Их Британийн Засгийн газар их хэмжээний амны хаалт худалдан авчээ. Гэвч тэдгээр амны хаалт нь хэрэглэхэд тохиромжгүй байжээ.

Британийн Засгийн газар цар тахалтай тэмцэхдээ удаа дараа хямралд өртөөд буй. Тэгвэл Лондон дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тэд 50 сая амны хаалт худалдан авсан ч тэдгээр нь эмнэлгийн хэрэглээний шаардлага хангахгүй гэнэ. 

Тиймээс "Good Law Project" хэмээх төрийн бус байгууллага нь Засгийн газраа цар тахлын үед хамгаалалтын хэрэгсэл худалдан авахдаа шударга өрсөлдөөний дүрмийг зөрчсөн гэж буруутгаж байгаа аж. Засгийн газрын хуульчдийн хүлээн зөвшөөрснөөр 50 сая амны хаалт нь чихнээсээ зүүдэг бол тэд угтаа толгойн ард бэхлэгддэгийг захиалсан байна. Мөн Үндэсний эрүүл мэндийн албанаас тус амны хаалтыг эмнэлгийн хэрэглээнд тохиромжгүй гэж үзсэн байжээ. 

Засгийн газрын зүгээс "бэхэлгээ султай тул тэдгээр амны хаалтыг хамгаалах үүргээ гүйцэтгэхэд хангалтгүй" гэж тайлбарласан байна. Төрийн бус байгууллагын тооцолж буйгаар ойролцоогоо 600-700 тэрбум төгрөг буюу 156-177 сая паундыг тэдгээр амны хаалтыг худалдан авахад зарцуулсан гэнэ. Одоогоор тэдгээр амны хаалтыг хэрхэх асуудал нь тодорхойгүй байна. Түүнчлэн тус амны хаалтыг борлуулсан компанид ажилладаг Засгийн газрын зөвлөх нь тухайн худалдан авалтыг зохион байгуулжээ. 

Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хамгаалах хэрэглэгдэхүүн бүхий хангамжийн бүтээгдэхүүнийх нь материал тохиромжгүй байсныг мэдээд маш их урам нь хугарсан гэжээ. Гэхдээ тэрээр Их Британи улс маш олон хамгаалалтын хэрэгсэл бэлтгэсэн бөгөөд одоо өөрсдийн нутаг дэвсгэр дээр илүү ихээр үйлдвэрлэж байгаа гэжээ.


Эх сурвалж: NTV