peak.mn
12 сарын 08, 2018
Туркийн Кутая мужид явуулсан хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны үеэр Ром болон Византын эзэнт гүрний үед хамаарах арван мянга орчим ширхэг зоосыг тус улсын аюулаас хамгаалах хүчний ажилтнууд хураан авсан байна.
Хэсэг бүлэг хүмүүс түүхэн олдворыг хууль бусаар хил давуулахыг оролдож байгаа тухай мэдээллийн дагуу цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн тэдний байрлаж буй газарт нэгжлэг хийсэн ба хэрэгт холбогдолтой дөрвөн этгээдийг баривчилжээ.
Гэмт этгээдүүдийг эмнэлгийн үзлэгт хамруулсны дараа мужийн цагдаагийн газарт хүргэсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.