Илон Маск: Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 14, 2023

"Х" сошиал сүлжээний эзэн (хуучнаар твиттер) Илон Маск Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон тухай Британийн шинжээчийн байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлжээ. 

Их Британийн шинжээч Александр Меркурис Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон, Украин дахь мөргөлдөөнд АНУ хор хөнөөлтэй үүрэг гүйцэтгэсэн гэсэн байр суурь илэрхийлсэн байна. 

Маск сайхь шинжээчийн санал "Үнэн" болох талаар наймдугаар сарын 13-нд өөрийн олон нийтийн сүлжээнд бичээд, одоогийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байсан АНУ-ын шийдвэрийн талаарх түүхэн мэдээллийг агуулсан шинжээчийн ярилцлагаас эш татжээ.

Меркурис "АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлогчид 2004 онд Украинд болсон "өнгөт хувьсгал"-ыг дэмжсэнээс эхлээд "түүхэн уулзвар бүрт буулт хийх, энх тайвны эсрэг сөргөлдөөн, мөргөлдөөний замыг сонгосон" гэж онцлон тэмдэглэсэн байна. 

Мөн тэрбээр "Нэгэнт сөрөг довтолгоо амжилтгүй болсон тул АНУ оросуудтай нухацтай хэлэлцээ хийх арга замыг эрэлхийлж болох юм. Гэвч тэд үүний оронд алан хядах ажиллагааг өөгшүүлж байна" гэж дүгнэжээ.

Оросын эрх баригчид Украинтай мөргөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа удаа дараа мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргүүдийг тус улсын бүс нутгаас гаргахыг шаардсаар ирсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр сарын хугацаанд Украины зэвсэгт хүчин 43 мянга гаруй цэргийн албан хаагч, 5000 орчим нэгж төрөл бүрийн зэвсэг, түүний дотор 26 нисэх онгоц, 25 “Ирвэс” танкаа алдсан бөгөөд Украины цэргүүд ямар ч чиглэлд амжилт олохгүй байгааг онцолжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.