Үндэстэн угсаатан бүр өөрийн гэсэн домогтой. Эдгээр домог Америк тивийн уугуул иргэд, Зүүн хойд Ази, Сибириэс Берингийн хоолойгоор дамжин тив гаталсан индианчуудын тухай өгүүлэх болно. Доор дурдах аймшигт зүйлсийг овог аймаг бүр өөр өөрөөр нэрэлдэг. Интернетээс үргэлжлүүлэн хайвал тодорхой болох аж. 

Камазоцс: Үхлийн сарьсан багваахай

Camazotz

Энэхүү аймшигт амьтан эртний маяачуудаас үүдэлтэй. Тэд түүнийг Шибальбын тамын хүчирхэг бурхан, чөтгөр хоёрын нийлмэл гэж үздэг. Шибальбад тэрбээр цусанд шунасан үй олон сарьсан багваахайг удирддаг. Камазоцс бүхэл иргэншлийг устган хөнөөх чадалтай ч хүмүүстэй тохиролцоо хийсэн. Энэ нь хүн төрөлхтөнд гал авчирч өгөн, оронд нь хүмүүсийг тахил болгон авах байлаа. 

Чиноо: Мөсөн мангас

Chenoo

Индианчуудын таван овог аймаг нийлүүлсэн Вабанак хүмүүсийн домгоор бол Чиноо нэгэн цагт хүн байсан. Гэвч аймшигтай хэрэг үйлдсэний улмаас бурхад түүнийг харааж, зүрхийг нь мөс болгожээ. Түүний хөлдсөн сүнс хожим нь мангас шиг, модон зүйлд шингэн үлдэж тааралдсан хэн бүхнийг тарчлаан зовоодог болсон гэх.

Каноцистонтис: Нисдэг толгойнууд

Flying_Head

Ирокез үлгэр домогт олон аймшигт түүх байдаг. Гэхдээ тэднээс хамгийн сэртхийлгэм, аймшгийн нь Нисдэг толгойнууд юм. Тэдний талаарх олон домгоос цус сордог, маш жижгээс эхлээд хүн шиг том хэмжээтэй байдгийг мэдэж болно. Нисдэг толгойнууд туулайн бөөр шарж байсан эмэгтэй рүү дайрч, санамсаргүйгээр халуун нүүрс залгин үнс болсон тухай яриа хамгийн түгээмэл нь билээ. 

Мишипишу: Усны ирвэс

Image result for mishipeshu

Усны ирвэсний тухай домог Кри, Алгонкин, Оджибве болон Шони гэх мэт олон овог аймаг дамжин яригддаг. Үндсэндээ бол луутай төстэй муур шиг амьтан бөгөөд усанд амьдрах чадвар нь ам дамжин яригддаг. Нуур, голын усанд амьдарч хүмүүсийг ойртохыг хүлээдэг. Өгөөш нь ойртон ирмэгц усны гүн рүү татаж живүүлдэг. Урт нарийн, могойнх шиг сүүл нь өгөөшөө ороож татахад нь тусалдаг аж. 

Юи Наалдлооший: Скинуолкер

Related image

Навахогийн домог бөгөөд Скинуолкер нь хүн чонын Хойд Америк хувилбар юм. Энэ чөтгөрийг хараагдсан хүн, бөө гэж ярьдаг. Бөө болохоороо амьтны дүрд хувилах чадвартай, гэхдээ аль нэг амьтны дүрд удаан байхаараа хүн байдлаа бүрмөсөн алддаг. Тэр үедээ бүр ч аюултай болдог аж. 

Скудакумоч: Сүнсэн чөтгөр 

Ghost_Witch

Пассамакводди болон Микмакын үлгэр домгуудын хамгийн аймшигтай нь. Сүнсэн чөтгөр харын талын бөөгийн үхсэн биеэс бий болдог бөгөөд шөнө бүр цусанд шунан сэрдэг. Эдгээр чөтгөрийг галаар зайлуулж болох ч харц тулгарах, эсвэл дуу хоолойг нь сонсоход шууд хараалд өртдөг гэх. 

Та-та-кле-а: Шар шувуун эмэгтэй

Image Credit: Paranormal Guide

Якама отогоос шар шувууг билгэддэг таван далдын хүч чадалтай эмэгтэйн тухай домог гарсан. Тэд өдрийн цагаар агуйд бүгэж, шөнөд нь бүх төрлийн хүн, амьтанг агнахаар гарцгаадаг. Шар шувуун эмэгтэйчүүд хүүхдийн цусны амтанд илүү дуртай. Мөн хүний хэлийг дуурайж, хуурснаар өгөөшөө олж авдаг аж. Шар шувуу үхлийг билгэддэг гэж маш олон үндэстэн үздэг. Тиймээс Шар шувуун эмэгтэй үхлийн биелэл болж байгаа юм. 

Тейхийхан: Бяцхан ганнибалууд

Related image

Шайенн болон Арапахо нарын домогт гардаг хамгийн аймшигтай эдгээр ганнибалууд хүүхэд шиг хэмжээтэй ч тун хүчирхэг, олноороо нийлж дайрдаг. Зарим домогт Тейхийханыг урьд насандаа аймшигтай цэрэг дайчид байсан ч тулалдаанд амь үрэгдэж давжаа биетэн болж хувираад амьд үлдсэн гэж ярьдаг. 

Уктена: Эвэртэй могой

Image result for uktena

Чероки домогт энэхүү луутай төстэй бегемотын талаар олон гардаг. Хоёр эвэртэй эл могой анх хүн байсан ч өөрт нь хар мууг хийсэн хүмүүсээс өшөөгөө авах гэж дүрээ хувилгажээ. Гэрлийн хурдтай эл могой хүний ганц л үмхэлтээр идэж чаддаг. 

Вендиго: Өлсгөлөн чөтгөр

Image result for native american wendigo

Хойд Америкийн уугуул иргэдийн дунд яригддаг хамгийн аймшигтай адгуус. Вендигогийн талаар Индианы олон овог аймаг ам дамжин ярьдаг ч хамгийн оновчтой дүрслэлийг Их нууруудыг тойрон нутагласан хүмүүс хэлдэг. Эдгээр домгийн дийлэнх нь хүний мах идэж болохгүйг анхааруулсан шинжтэй байдаг. Учир нь хүний махыг идэж, цусыг нь уувал ханаж цадахаа мэддэггүй Маниту чөтгөрийн дүрд хувилдаг аж. Вендигогийн хүсэл шунал хайртай хүмүүсээ ч танилгүй идэхэд хүргэдэг.