Саруулын Ариунжаргал
05 сарын 30, 2019
Эдгээр баримтууд нэг ч номонд бичигдээгүй. Эйнштейн бол аугаа суут ухаантан байсан. Домог болсон физикч, 20-р зууны шинжлэх ухааныг гэрэлтүүлэгч Альберт Эйнштейн физикийн салбарын хөгжилд маш том хувь нэмэр оруулсан. Суут бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Альберт Эйнштейн ч гэсэн онцлогтой нэгэн байсан. Түүний хувийн амьдрал гайхалтай санаануудтай нь адил маш сонирхолтой байсан байна. Ингээд хэний ч мэдэхгүй Эйнштейний талаарх 21 баримтыг хүргэж байна:
1. Бүгд Эйнштейний хөвсгөр үс, сахлыг мэднэ. Гэвч түүнд бас нэг хачирхалтай зуршил байсан. Тэрээр хэзээ ч оймс өмсдөггүй байсан бөгөөд гутлаа хөл нүцгэн өмсдөг байжээ. Түүний хувьд оймс маш эвгүй, тухгүй зүйл байжээ.
2. Хүн бүр Эйнштейний харьцангуй онолын тухай мэддэг. Харин тийм ч алдартай биш хэдий ч адилхан чухал шингээгч хөргөгч зохион бүтээж байсан.
3. Залуу Эйнштейн багш болохыг мөрөөддөг байсан. Академид орохоос өмнө тэрээр патент олгох газар ажилладаг байсан. Удалгүй тэрээр Пруссийн Шинжлэх Ухааны Академид орж, Престоны Их Сургуулийн гишүүн болж, дэлхий даяар лекц унших болсон.
4. Түгээмэл бодлуудын хажуугаар Эйнштейн атомын тэсрэх бөмбөгийг зохион бүтээхэд тус болж байсан. Тэрээр Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтд германчуудаас өмнө зохион бүтээхийг зөвлөсөн. Гэсэн ч тэрээр Хиросима, Нагасаки-гийн бөмбөгдөлтөд бага үүрэг гүйцэтгэсэнд үргэлж харамсаж байсан.
5. Эйнштейний ой төсөөлж байсан шиг тийм ч хурц байгаагүй. Тэрээр "Би хоёр минутын дотор хүссэн газраасаа олж болох мэдээллээр тархиа дүүргэж яах юм" гэдэг байсан.
6. Хоёрдугаар дайны дараа Эйнштейн Еврейчүүдийн гэр бүлийн байгууллага байгуулахаар тэмцэж байсан. Түүнд 1952 онд Израильчууд Ерөнхийлөгчийн албан тушаал санал болгоход ихээр гайхсан бөгөөд эелдгээр татгалзжээ.
7. Холбооны мөрдөх товчоо Альберт Эйнштейнийг хэдэн арван жилийн туршид хянадаг байсан. Түүнийг нас барахад түүний талаар 1600 хуудас материал байсан.
8. Бага байхад Эйнштейн тийм ч мундаг байгаагүй. Тэрээр гурван нас хүртлээ ярьдаггүй байсан бөгөөд үүний дараа олон жилийн турш нэгэн өгүүлбэрийг давтан хэлдэг байсан. Эрдэмтэд өнөөдөр энэхүү зуршлыг "Эйнштейн синдром" хэмээн нэрийддэг.
9. Эйнштейн таван настай байхад аав нь түүнд луужин бэлгэлснээр шинжлэх ухаанд татагдаж эхэлсэн.
10. Эйнштейний ээж Полина бага байхад нь хийл хөгжим дээр дархыг шаарддаг байсан бөгөөд тэрээр 13 нас хүрээд хөгжимдөө дурлажээ. Хийл хөгжим түүний хувьд энэ насны хамгийн дуртай зүйл болон хувирсан.
11. "Оддын дайн" киноны Йодаг бүтээхдээ зураач Стюарт Фридман эрдэмтний зарим нэг нүүрний хэсгүүдийг аван ашиглажээ.
12. Эйнштейний бас нэгэн хобби бол усан завь дээр аялах.
13. 1955 онд Эйнштейний задлан шинжилгээний дараа доктор Томас Штольц Харви түүний тархийг эзэмшилдээ авч зарим хэсгүүдийг нь дэлхийн сайн эрдэмтэдрүү судалгааны зорилготой явуулжээ.
14. Эйнштейнийг гадуур явж байхад хүмүүс маш их асуулт асуудаг байжээ. Харин тэрээр "Уучлаарай. Намайг хүмүүс профессор Эйнштейнтэй үргэлж андуурдаг" хэмээн хэлдэг байна.
15. Амьдралынхаа туршид Эйнштейн маш олон асуудал шийдвэрлэсэн. Гэсэн ч өөрийн том хүү Ганстай учраа олж чадаагүй. Тэд Альберт эхнэртэйгээ салсны дараа холдсон бөгөөд Эйнштейн хүүгийнхээ гэргий болох гэж байсан бүсгүйг хайр найргүй шүүмжилдэг байжээ.
16. Эйнштейн төгс нөхөр байгаагүй. Тэрээр анхны эхнэр Милеватай 1919 онд салаад удаагүй энэ ондоо өөрийн үеэл эгч Эльза Левенталтай гэрлэсэн. Гэхдээ хайр дурлалаар биш.
17. 1999 онд "Тайм" сэтгүүл Эйнштейнийг "Зууны хүн" хэмээн өргөмжилсөн.
18. Гайхалтай санаануудын хажуугаар Эйнштейн академийг өөрийн багшлах арга барилаар гайхшруулсан. Учир нь тэрээр оюутнуудаа асуулт тавихыг зөвшөөрдөг, мөн түүний санал бодолтой нийлэхгүй байж болохыг зөвшөөрдөг байсан.
19. 1980-аад онд түүхчид Альберт Эйнштейний захиаг олжээ. Энэхүү захиан түүний Милева Маричаас гарсан Лизерль охиныг илчилжээ. Охиныг шууд үрчлүүлсэн бөгөөд хэн ч түүний талаар мэддэггүй байна.
20. Эйнштейн тамхи татах дуртай байсан. Тэрээр тамхи татах нь "тайван, эрүүл" сэтгэхэд тус болдог хэмээн боддог байсан бөгөөд хожим нь эмч хориглох үед тамхинаас гарчээ.
21. Эйнштейн сургуульд байхад уйтгартай байсан бөгөөд өөрөө бие дааж суралцахыг илүүд үздэг байжээ. Жишээлбэл, 12 настай Альберт Пифагорын теоремын маш сонирхолтой нотолгоог олсон.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.87] ・ 2021.12.08 Хариулах
гайхалтай анхааралтай бясалгагч бодолгүй түвшнээс харьцангуй онол бий болжээ. Одно 3 нас хүртлээ хүүхэд юм ярихгүй бол маш их шүүмжлэлд орно доо. Гэтэл сод хүүхэд байх магадлалтай юм байна шүү.