Өсвөр насандаа танилцаж өтөг буурал болтлоо ханилсан хос нэг нэгнээсээ хэдхэн цагийн зайтай амьсгал хураажээ. Тэд хамт хэвтэж байсан гэнэ. Маре болон Жерри Райан нар Ирландын Клонмель хотод 1924 онд нэг өдрийн зайтай мэндэлжээ. Хос хоёр 17 насандаа, нэг сургуульд сурч байхдаа танилцаж, шууд л ижилдэн дассан аж. 

Тэд есөн жил болзоод 26 насандаа хуримлаж, Жерри зэвсэгт хүчний хүн болсон. Харин Маре багш болж, тэтгэвэрт гарах хүртлээ Ньюбрижийн Ариун гэр бүлийн сургуулийн гүйцэтгэх захиралаар ажиллажээ. 

Тэд хамтдаа 65 гаруй жил амьдраад хожим нь ахмад настны асрамжийн газарт амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн. Марегийн альцгеймерийн өвчнөөсөө болж хүн таних, харилцах чадвар нь алдагдсан байж. Жерри эхнэрээ хайрын дээдээр халамжилж, хүнд үед нь түүнийг халамжилж байсан. 

Асрамжийн газрын дарга Вал Райан “Тэд бие биенээсээ удаан хугацаанд холддоггүй байсан. Хайр дурлал нь үнэхээр гайхалтай. Манай нэг ажилтанд хайр сэтгэл нь бие биенээ хүндлэхэд суурилсан гэж ярьсан байна лээ” хэмээн The Independent сонинд ярьлаа. 

Жерри орой бүр хайртай бүсгүйдээ шүлэг уншиж, хайрын дуу дуулж өгдөг байсан. Өнгөрсөн ням гарагт Маред Жерригийн тусламж хэрэгтэй байгааг мэдрээд сувилагчаас орыг нь нийлүүлж өгөхийг хүссэн аж. Дараа өдөр нь хос хоёр хэдхэн цагийн зайтай өөд болж Райан “Тэд нэг нэгэнгүйгээрээ аз жаргалтай байж чадахгүй гэж мэдэрсэн байх. Тэднийг хорвоогоос явсанд бид туйлын их гашуудаж байгаа ч хөтөлцөөд байж байгааг нь бодохоор баяртай байна” хэмээсэн юм.