• АНУ-ийн 41 дэх ерөнхийлөгч George H.W Bush нь 11 дүгээр сарын 30-нд 94 настайдаа өөд болжээ.
  • Тэрээр  цэрэг болон улс төрийн алба хашиж байсан бөгөөд ерөнхийлөгчийн ажил, үүрэг нь түүний карьерийн зөвхөн нэг хэсэг байсан юм.
  • 73 жил ханилсан хань Барбара нь түүний алхам тутамд хамт байсан ба George H.W Bush-ийг нас барахаас наймхан сарын өмнө өөд болсон байна.

George H.W Bush 94 насандаа өөд болсон ба АНУ-ын Ерөнхийлөгч байснаас гадна амьдралынхаа туршид хүүхдүүдийнхээ хайртай аав, түшигтэй хань байсан. 

Тэрээр 1924 онд Массачусес мужийн Милтонд айлын таван хүүхдийн хоёр дахь нь болон мэндэлжээ. 

Тэрбээр Коннектикут мужийн Гринвичд өсч, Массачусеттс мужийн Филлипс Академийг төгссөн байна.


1942 оны 6 дугаар сарын 12-нд Буш Дэлхийн 2 дугаар дайнд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисгэгчээр томилогджээ. Тэрбээр 18 настайдаа үндэсний хамгийн залуу албан томилолт авсан нисгэгч болжээ.

Тэрээр дайны үед нийт 58 үүрэг хүлээн авсан бөгөөд нэг удаад түүний онгоцыг Японы цэргүүд бууджээ. Тэр шүхрээр үсрэн буухаасаа өмнө үүргээ амжилттай биелүүлэн байгаа онон, даалгаврыг амжилттай биелүүлсэн байна. Дараа нь АНУ-ын шумбагч онгоц түүнийг аварчээ.


Тэрээр 1945 он хүртэл усан цэргийн флотод ажиллаж байсан бөгөөд тэр жилээ Барбара Пиерстэй гэрлэжээ.


Барбара дараа нь түүний ач охин Женна Буш Хаггерт: "Би амьсгалж чадахгүй байсан, тэр үнэхээр царайлаг гэж би бодсон" хэмээн гэрлэлтийнхээ талаар дурсан хэлжээ.


Тэдний гэрлэлт урьдах ерөнхийлөгчдийн түүхэнд хамгийн урт, 2018 оны 4 дүгээр сард Барбараг нас барах хүртэл 73 жил үргэлжилсэн байна.

Хосууд зургаан хүүхэдтэй болсон бөгөөд эхнийх нь Жорж Буш бөгөөд хожим нь АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч болжээ. Робин, Жеб, Нейл, Марвин, Дороти нар дараалан төрсөн байна.


Цэргийн албаа дуусган, Барбаратай гэрлэсний дараа Буш Иейлийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж, сургуулийнхаа бейсболын багийн ахлагч болжээ.


Их сургуулиа дүүргэсний дараа Буш Техас руу нүүсэн бөгөөд 1964 онд улс төрд шилжихийн өмнө газрын тосны салбарт ажиллаж байв.


Тэрбээр эцэст нь Конгресст суудал авч, АНУ-ын Цагаан Ордонд зүтгэх анхны Хьюстаны Бүгд Найрамдах Намын гишүүн болжээ.


Ерөнхийлөгч Ричард Никсон түүнийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын АНУ-ын элч төлөөлөгчөөр 1971-1973 онуудад томилогдон ажиллажээ.


Буш 1974 онд Бүгд Найрамдах Намын Үндэсний Хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Вотэргейттай холбоотой шуугиан дэгдэхэд  Никсоны оролцоо ил болсон ба Буш Никсоныг огцрох хүсэлтийг олон нийтийн өмнө тавьсан бөгөөд хоёр хоногийн дараа Никсон огцорчээ.


Ерөнхийлөгч Жералд Форд Никсоныг орлож, Бушийг БНХАУ дахь АНУ-ын Хэрэг Эрхлэх газрын даргаар томилжээ.


1976 оныг хүртэл уг албыг хашиж, тус онд Тагнуулын Төв Газрын захирлаар томилогдон ажилласан байна.


1977 онд Ардчилсан намаас Жимми Картер ерөнхийлөгчийн суудалд суухад, тэрээр ТТГ-н албан үүргээсээ огцорсон юм.


1980 онд Бушийг ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчууд нэр дэвшүүлэн өрсөлдсөн ч тухайн үед нэр хүнд нь түгсэн Роналд Рейган олны саналаар ялсан ба эцэст нь Бушийг хамтрагчаараа сонгожээ. Рейган хоёр удаа сонгогдон ажиллахад тэрээр түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ.


Тэрээр 1989 онд АНУ-ын 41 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Индиана мужийн сенатч Даниэль Квейлийг хамтрагчаараа сонгожээ.


Тухайн үед АНУ-д эдийн засгийн хямралтай үе байсан бөгөөд Холбооны Засгийн Газрын төсвийн алдагдлаас болж дотоодын бодлогыг дэмжих хүчин чармайлтанд саад учруулжээ. Тиймээс Гадаадын бодлогод Бушийн засгийн газар гол анхаарлаа хандуулах болжээ.


Бушийг албан тушаалаа баяр хөөртэйгөөр хүлээн авч байхад, дэлхий нийт Хүйтэн Дайны улмаас доройтон, Зөвлөлт Холбоот улс нуран унаж байсан байна.


1991 онд Буш, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев Стратегийн Цөмийн Зэвсэг Хязгаарлах Зөвшилцөл (START I)–д гарын үсэг зуржээ. Энэ нь цөмийн зэвсэгийн хэрэглээг хязгаарлан, хоёр орны хоорондох харилцааг сайжруулах зорилготой гэрээ аж.


Өмнөх жил нь Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейн Кувейтийг довтолжээ. НАТО-гийн улс орнууд тусламж хүссэн бөгөөд Буш тэдэнд хариу цохилт үзүүлэх “Operation Desert Stоrm”-оор хариу өгчээ.


Хэдийгээр тус үйл ажиллагаа нь Ирак улстай урт хугацааны зөрчилдөөн үүсгэсэн ч 42 өдрийн агаарын дайралтын ялалтаар Иракийг буулган авч, Кувейтийг чөлөөлжээ.


1989 онд Бушийн маргаантай гадаад бодлогын нэг болох Панамын авлигач дарангуйлагч, Мануел Норигагадыг сүйрүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. 


АНУ-ын Норигаг мөнгө угаах болон мансууруулах бодисны наймаанд буруутгаж, Панамд ардчиллыг таслан зогсоохыг оролдсон хэмээн буруутгажээ. 


Норигаг буулган авахын тулд 21,000 АНУ-ын цэргүүд Панамад бууж, бууж өгөхийг шаарджээ. Уг үйл ажиллагааг НҮБ нь ОУ-ийн хуулийг зөрчсөн үйл ажиллага хэмээн буруутгасан байдаг


АНУ-д буцаж ирэхдээ Буш Америкчуудын амьдралыг сайжруулахын тулд хэд хэдэн алхам хийсэн. 

Тэрээр 1990 онд Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хуулинд гарын үсэг зурж, ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг хориглосон. 


1990 онд "Clean Air Act"-д нэмэлт өөрчлөлт оруулж, автомашин үйлдвэрээс хүрээлэн буй орчинд үүсгэж буй аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай уг хуульд тусгажээ.


Тэрбээр "дахин шинэ татвар байхгүй" гэсэн кампанит ажил эхлүүлсэн хэдий ч төсвийн алдагдлыг бууруулахын тулд татварыг нэмсэнээр дэмжигчидийнхээ дургуйцлыг хүргэжээ. 


1992 онд дахин сонгуулийн үеэр Арканзасын Ардчилсан Намын Билл Клинтонд ялагджээ. 


Буш болон түүний эхнэр дахин сонгуулийн дараа Техасын Хьюстонд тэтгэвэрт гарсан байна. 


Найман жилийн дараа түүний хүү George W. Bush нь ерөнхийлөгч болон хоёр удаа сонгогдон ажиллажээ. 


Аав хүү хоёр ерөнхийлөгчөөр ажилласан хоёр дахь түүхийг хамтдаа бичилцжээ.


Эхнэр Барбара нь 2018 оны 4 дүгээр сард нас баржээ.


Үүнээс 8-н сарын дараа буюу өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд тэрээр 94 настайдаа таалал төгслөө



Эх сурвалж: https://www.businessinsider.com