Иран улс 2015 онд таван оронтой цөмийн ашиглалтын талаар хэлэлцээр хийсэн билээ. Гэвч АНУ Иранд дахин хориг тавивал хэлэлцээрээс гарч болно гэдгээ Гадаад хэргийн сайд Мохаммед Жавед Зариф хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт Иран олон улсын цөмийн гэрээг мөрдөж байгаа эсэхийг бататгахаа мэдэгдсэн. Үүний дараа ноён Мохаммед ийнхүү мэдэгдэл хийв. 

Ноён Трамп энэ асуудлыг конгресст даалгана гэжээ. Ираны Гадаад хэргийн сайд Зариф дотоодын телевизэд “Трампын хийх гэж байгаа зүйл зөвшилцлийг зөрчсөн хэрэг болно. Энэ талаар нэгдсэн коммисст энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Өөр улс ийм алдаа гаргавал хэлэлцээрээс гарч, энхтайвны зорилгоор цөмийн хөгжүүлэлт хийж эхэлнэ” хэмээсэн байна. 

Ноён Трампын мэдэгдэлд Их Британи, Франц болон Германы төрийн тэргүүд хариу өгч, цөмийн гэрээний ач холбогдлыг дахин сануулжээ.