Иранд осолдсон онгоцны бүх зорчигч амиа алджээ

Peak.mn
01 сарын 08, 2020

МОСКВА. /RIA Novosti/. Иранд осолдсон Украины нисэх онгоцонд сууж явсан бүх зорчигч амиа алдсан тухай “Reuters” агентлаг Ираны телевизийн мэдээллээс иш татан уламжлав.

Украины онгоц лхагва гарагийн өглөө Техран хотын имам Хомейнийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон тухай өмнө нь мэдээлсэн. Нисэх буудлын дарга Жаафар Задегийн мэдээлснээр, уг онгоцоор 167 хүн зорчиж байжээ.

Иранд суугаа Украины Элчин сайдын яам нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан зорчигчдын жагсаалтыг гаргаж байгаа тухай мэдээлсэн байна. “Одоогоор эцсийн жагсаалт гараагүй байна. Бид холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, амиа алдсан хүмүүсийн жагсаалтыг гаргаж байна” гэж ЭСЯ-ны төлөөлөгч хэлжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

иран онгоц осол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.