Ираны эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи халдвар авч тусгаарлагджээ. Энэхүү мэдээлэл иранчуудыг ихээхэн түгшээж буй. Албаны мэдээгээр тус улсад 95 хүн уг вирусийн халдвар авсан нь батлагдаад буй.

Тэрбээр энэ тухайгаа "Би коронавирусийн халдвар авсан. Өчигдөр халуурч эхэлсэн, өчигдөр шинжилгээ өгч орой нь хариу гарч эерэг гаран тусгаарлагдаад байна. Давтан шинжилгээний хариугаа хэдхэн хормын өмнө авлаа. Ингээд миний онош батлагдлаа. Би эмчлүүлж байна, халуурсан гэдгийг эс тооцвол биеийн байдал ерөнхийдөө хэвийн. Бид хичээж чадвал эмнэлэгийн болон цэргийн хүчин дэмжлэгээр энэхүү вирусийг ялан дийлэх болно. Энэ бол баян ядуу, төрийн түшээ энгийн иргэнийг ч үл ялгах ардчилсан вирус" хэмээн бичжээ.

Тэрбээр халдвартай гэдгээ мэдээгүй үедээ амны хаалтгүйгээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хөлөрч, хөлсөө арчиж буй нь бичлэгт үлдсэн байна.

Ойрхи-Дорнодын бусад орнууд иргэдээ Иран руу зорчихыг хориглож эхэлсэн. Учир нь Иранд зорчсон иргэдээс уг халдвар илрээд байгаа билээ. 

Бичлэгийг үзнэ үү.