Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг наймдугаар сард гаргасан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн. Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Манай улсын нийт ажиллах хүч болох 1.4 сая хүний 8 хувь буюу 112 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ийм тооны хүний одоо авч буй 240 мянган төгрөгийн цалин ирэх оноос эхлэн 320 мянган төгрөг болно. 

Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгоно. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байна. Энэ дүнг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг