“Иргэний андгай өргөх ёслол” боллоо

Х.Оргил
11 сарын 26, 2021

Монгол Улсын Засгийн газар,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын залуучуудын холбоотой хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” –ын үйл ажиллагааг 20 дахь жилдээ зохион байгууллаа. 

Монгол Улсын хэмжээнд 16 настай 44 мянга гаруй иргэн байна.

Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй  800 гаруй өсвөр үеийн залуус Төрийн ордноо Монгол Улсын иргэний андгай өргөхийн зэрэгцээ 21 аймгийн Засаг даргын тамгын газарт мөн адил иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болсон.

Мөн “Иргэний андгай өргөх” ёслолын үйл ажиллагааг Гадаад харилцааны яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор БНСУ-д амьдарч буй 16 нас хүрч иргэний үнэмлэх авч буй өсвөр үе, залуучуудын дунд зохион байгууллаа.

Ийнхүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Холбоотой сэдвүүд

хот хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.