Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон. 

Иймд холбогдох хуулийн дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Тодруулбал, иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зогсоож, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр сэргээх юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4-т, Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө өөрийн цахим хуудаст байршуулна гэж заасан. Энэ дагуу Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулжээ. 

Иргэн Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ЭНД дарж шалгана уу.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах зааврыг хүргэж байна.