Дархан-Уул аймаг буюу УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт гурван мандатын төлөө улс төрийн нам, эвслийн 20, бие даагч таван хүн өрсөлдлөө. Тэдгээрээс урьдчилсан мэдээгээр Дархан-Уул аймгийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид илт давуу санал аваад байна

-Б.Жавхлан 24026,

-Г.Дамдинням 22347, 

-Б.Баттөмөр 19824 санал авлаа. 

Эдгээр нэр дэвшигчдийн ХОМ-ийг хүргэж байна.

Б.Жавхлан:

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албанаас УИХ-ын гишүүн болсон нэгэн. Тэрбээр гишүүн болохтойгоо зэрэгцэн Долоон болдог ХХК, Евроэлектроникс ХХК-иудаа нэр дээрээсээ хассан.

Б.Жавхлан гишүүний хувьд жилийн 20 гаруй сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 2017 онд огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн ч 2018 онд дахин буурч 50 гаруй сая төгрөгийн орлого олсноо бүртгүүлжээ. 

Г.Дамдинням:

Г.Дамдинням нь МАН-ын хамгийн залуу бөгөөд ирээдүйтэй залуусын нэг. Канад улсын Бритиш Колумбын Их Сургуулийн Уул уурхайн сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Түүний жилийн орлого 276 сая төгрөг.  480 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 57 сая төгрөгтэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Бусдаас 2 тэрбум 800 сая төгрөгийн авлагатай.

Марка коиба ХХК ХХК, Оргилфинанс ХХК ХХК, Топ майнинг солюшнс ХХК ХХК, Вертекс майнинг партнер ХХК ХХК, Хера инвестмент ХХК ХХК-иудын хувьцааг эзэмшдэг.

Б.Баттөмөр:

Төрийн албанд зүтгэсэн намтар арвин ч хувийн хэд хэдэн бизнестэй, энэ хэрээрээ хурааж хуримтлуулсан зүйл ихтэй ажилч хичээнгүй нэгэн гэгддэг.

Түүний жилийн орлого 375 сая төгрөг. 160 сая төгрөгөөр үнэлэгдсэн Land Cruiser 200 автомашинтай. 4000 мкв газар эзэмшдэг. 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн ХОМ-тээ дурджээ.

Ойн бирж ХХК, Жэй Эм Ойл ХХК, Мондем ХХК, Тэс петролиум ХХК, Сэлэнгэ Петрол ХХК, Жаргалант төв ХК, Монгол Эд Импекс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Монгол Шевро ХК, Хөх ган ХК-ийн хувьцаа эзэмшдсэн.