Есдүгээр сарын 7-ны шөнө дундын 02:00 цагт Ирма хар шуурга Бахамагийн Их Инагуа арлаас 32 километрийн зайтай өнгөрчээ. Тухайн үеийн салхины хурд нь 257 км цаг хүрч, хурдны эрчээ хамгийн удаан хадгалсан догшин шуурга болов. 

-Ирма хар шуурганаас болж 10 хүн амиа алдсан. 

-Шуурганы сэрэмжлүүлгийг Куб, Бахама, Гаити, Флорида, Тёркс болон Кайкосын арлуудад өгчээ. 

-Улаан загалмайн нийгэмлэг Ирма догшин шуурганд 26 сая хүн өртөнө гэж тооцоолсон.

390 мянган хүн амтай Бахама улс Ирма хар шуурганы улмаас Маягуана, Инагуа, Кривын арал, Аклинс, Лонг-Кей болон Рэггид-Айлендын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг даалгасан. Тус улсын Ерөнхий сайд Юбер Миннис “Манай улсын түүхэнд ийм олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн түүх үгүй” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.