Ирма догшин шуурганаас амь гарахын тулд зоориндоо нуугдсан тэрбумтан гэр нь хэрхэн сүйрсэнийг хуваалцлаа. Виржин корпорацийг үүсгэн байгуулагч, Британийн тэрбумтан Ричард Брэнсоны гэр хуй салхинд юу ч үгүй сүйдсэн байгаа бичлэгийг инстаграмдаа тавьжээ. 

Ноён Брэнсон Британийн Виржинийн арлуудын нэг, Неккер дэх тансаг зэрэглэлийн байшин эзэмшдэг байв. Тэрбээр “Неккерийн байшин барилга, модод хуу татагдсан. Ирма ганц Неккер бус, орон гэрээ алдсан олон 10 мянган хүнд түүх болон үлдлээ” хэмээсэн. Түүнчлэн Виржинийн аралын вэбсайтын холбоосыг тавьж, хандив өргөхийг санал болголоо. 

Ричард Брэнсон байшингийхаа байр байдлыг харуулж, твиттерт зураг оруулсан байна. Ирма догшин шуурга Британийн Виржинийн арлуудыг энэ сарын 6-нд дайрч, Тортола аралд их хэмжээний хохирол учруулсан билээ