Ирма догшин шуурга Майами хотыг дайрч өнгөрөхөд барилгын кран нурж, хотын тал нь үерт автжээ. Хуй салхи өнгөрсөн ням гарагт хот руу орсон байна. Кран Бискэйн Булевард хэмээх өндөр барилгын дээр унасан гэв.

Майами арлын ойролцоо худалдаа, орон сууцны Брикеллийн өргөн чөлөө оршдог. Энэхүү гудамж үерийн усанд автаж, нэг ч хүнгүй боллоо. Цагдаа нарыг аюулгүй  байдлынх нь төлөө дотор байлгаж байгаа тул 911-т ирсэн дуудлагыг ч хариулах боломжгүй байна. 

Майами хотын захирагчид догшин шуурганд бэлдэж, 20-25 барилгын крантай хотын төвийн оршин суугчдад сэрэмжлүүлэг өгсөн аж.

Эрэг дагуух барилгын компанийн дэд ерөнхийлөгч Дэн Уайтмэн цаг уурын сэнс шиг эргэлддэг 12 кран эзэмшдэг тухайгаа хэлжээ.