Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайдын орлогч Иван Янчарекийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дэд сайдын орлогч Иван Янчарек хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо бүрэн байгааг онцлон хэллээ.