Иванка Трамп хувцасны брэндээ хаахаар шийдэв

Б.Баясгалан
07 сарын 25, 2018

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөх Иванка Трамп өөрийн "Ivanka Trump" хувцас болон гутлын брэндээ хааж байгаагаа зарласан тухай “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Ийм шийдвэр гаргасан нь тэрбээр сүүлийн 17 сар гүйцэтгэж буй төрийн тэргүүний зөвлөхийн ажилдаа анхаарлаа илүү хандуулах хүсэлтэй байгаатай нь холбоотой аж. Дахин энэ бизнесээ эрхлэх эсэхээ мэдэхгүй байна хэмээн И.Трамп хэлсэн байна.
 
2014 онд байгуулагдсан “Ivanka Trump” брэнд нь анхандаа үнэт эдлэл гаргадаг байсан бол хожим нь гутал, хувцас гаргадаг болсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

брэнд хувцас иванка трамп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.