Б.Номин
08 сарын 20, 2025
Louis Vuitton гоо сайхны салбарт анхны алхамаа хийж, “La Beauté Louis Vuitton” нэртэй цуглуулга гаргажээ. Гоо сайхны салбарын алдарт мэргэжилтэн Дэйм Пат Мак Грат энэхүү цуглуулгад багтсан 55 өнгийн уруулын будаг, арван төрлийн өнгөтэй уруулын бальзам, найман төрлийн өнгөтэй нүдний тень зэргийг бүтээсэн байна.
Бүтээгдэхүүн бүрийн савлагааг дахин ашиглах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний орцод байгалийн гаралтай түүхий эд, тансаг үнэртэнг багтааж, будагны тогтцод гойд анхаарсан талаараа Их Британийн нүүр будалтын мэргэжилтэн, дизайнер, гоо сайхны бизнес эрхлэгч Дэйм Пат Мак Грат онцолж байна.
“La Beauté Louis Vuitton”-ы нээлт энэ сарын 29-нд болж, албан ёсны сайтаар дамжуулан худалдаанд гаргах юм. Уруулын будаг болон бальзам 160 ам.доллар, нүдний тень 250 ам.доллар байгаа нь хэтэрхий үнэтэй байна гэсэн шүүмжлэлийг хэрэглэгчдийн зүгээс дагуулаад байгаа аж.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.