Израилийн цэргийнхэн Газын зурваст гурван палестин хүнийг буудан хөнөөжээ. Амиа алдсан палестинчуудын нэг нь Европын орон руу нэвтрэн орохыг завдаж байсан аж. Харин хоёр нь цэргүүд рүү тэсрэх бөмбөгтэй халджээ.

Палестины “Хамас” хөдөлгөөн Израиль болон Газын зурвасын хилд гуравдугаар сарын сүүлчээс эхлэн "Great March of Return" буюу (Эргэж ирэх сүрт жагсаал) нэртэй олон мянган хүн оролцуулсан эсэргүүцлийн ажиллагааг явуулж эхэлсэн билээ. Тус газар Израилийн цэргүүд хүчээ зузаатгасан хэвээр байгаа юм.

Сүүлийн саруудад Газын зурвастай залгаа орших Израилийн хилд цэргүүд 50 гаруй палестин хүнийг хөнөөжээ. Амиа алдсан палестинчуудын дийлэнх нь "Great March of Return" эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүмүүс байсан байна. Хүч хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаад байгааг израильчууд үгүйсгэн явуулж буй ажиллагаагаа өөрийгөө хамгаалах арга хэмжээ гэж нэрлээд байгаа аж.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг