peak.mn
11 сарын 30, 2018
ДОХ-ын эсрэг шинэ эм үйлдвэрлэх зорилгоор Израилийн өмнөд нутгийн Эйлат хотод хамгийн анхны биотехнологийн үйлдвэр байгуулна гэж тус улсын Эдийн засгийн яам мэдэгдэв.
Израилийн "Zion Medical" эмийн компани “Gammora” гэх нэртэй энэхүү эмийг шинээр гаргасан бөгөөд хүн дээр амжилттай туршсан байна. Эмийн туршилтын үе шатууд амжилттай болсны зэрэгцээ уг эм нь хорт хавдрыг эмчлэхэд үр дүнтэй байжээ.
Өмнө нь гаргасан эмүүд нь ХДХВ-ыг устгахад чиглэсэн байсан бөгөөд ингэснээр вирусүүд өөрчлөгдөж, эсэргүүцэлтэй болгох эрсдэлийг нэмэгдүүлж байсан бол уг шинэ эмийн ялгаатай тал нь ХДХВ-ын халдвартай эсүүдийг устгадаг байна.
Уг эмийн судалгаа, туршилтыг бүрэн дүүрэн дуусгах хөгжлийн төвийг байгуулах болон ирээдүйд үйлдвэрийг барих газрыг Эйлат хотын Засаг захиргаанаас өгч байгаа аж.
Дан ганц хөгжлийн төвийг байгуулахад 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас Израилийн Эдийн засгийн яам 9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байгаа ажээ. Харин үйлдвэрт 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдэгдэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.