"Coca-Cola" болон "Jack Daniel's" хамтарч Jack & Coke коктейль гаргана

Л.Дэлгэрмаа
06 сарын 20, 2022

"Jack Daniel's" болон Coca-Cola-ийн хамтрал Jack & Coke коктейль худалдаанд гарахаа албан ёсоор мэдэгдлээ. 

Ундаа нь сахарын агууламжтай, "Zero" хувилбараар гарах ба 350 мл-ийн лаазанд 5%-ийн спиртийн агууламжтай байх юм. Спиртын агууламжтай ундааг энэ оны хоёрдугаар хагаст Мексикт эхэлж худалдаанд гаргаж, дараа нь дэлхий даяар худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

"Jack & Coke" хамтралын талаар Браун-Форман Корпорацийн гүйцэтгэх захирал Лоусон Уайтинг "Америкийн хоёр сонгодог дүрсийг нэгтгэж, хэрэглэгчдэд тэдний дуртай амтыг зөөврийн байдлаар хүргэх болно." 

"30 гаруй жилийн өмнө анхны Jack Daniel's-г худалдаанд гаргаснаас хойш энэ төрөлд тэргүүлэгч байсаар ирсэн. Өдгөө Coca-Cola нь Jack Daniel's төгс зохицож,  дэлхий даяар бизнесээ үргэлжлүүлэн өргөжин тэлж, боломж болж байна." хэмээн ярьжээ.

Холбоотой сэдвүүд

coca-cola виски кола сонин jack daniels

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.