Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-ын биотехнологийн Саншур компаниас коронавирусын халдварыг генийн PCR аргаар баталгаажуулах 10,000 оношлуур хандиваар авахаар тохиролцсон байна.

Энэхүү хандивын оношлуурыг албан ёсоор эх орондоо авахад ЭМ-ийн сайдын дэмжсэн бичиг шаардлагатай аж. Тэрбээр уг асуудлаар яамны сайдад хандаж албан бичгээ өгсөн байна.

Ж.Амарсанаа энэ тухайгаа " Сарангэрэл сайдаа, миний бие багагүй хөөцөлдсөний эцэст маш чухал ажил амжууллаа! БНХАУ-ын биотехнологийн Саншур компаниас коронавирусын халдварыг генийн PCR аргаар баталгаажуулах 10,000 оношлуур хандиваар авахаар тохиролцлоо. Энэ нь одоогийн хүрэлцэхгүй байгаа төсөвт маш их санхүүгийн хэмнэлт болно.Гагцхүү одоо ЭМЯ аасаа хүсэлт явуулах шаардлагатай гэнэ. Та ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө энэ ажлыг дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна! Хүнд цаг үеийг хүн бүрийн хичээл зүтгэлээр л давж гардаг" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.