УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн мягмар гарагт Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт олны анхааралд буй 23 асуудлыг шийдвэрлүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр хэлмэгдүүлсэн эсэх, Ш.Батхүүтэй холбоотой Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлсэн асуудал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудал, С.Баярцогттой холбоотой оффшорын асуудал, 60 тэрбум зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлүүлэхээр тусгасан байна. 

Асуудал шийдвэрлүүлэх тухай тус албан бичгийг дэмжиж, УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар гарын үсэг зуржээ.

Бүрэн эхээр нь хүргэж байна.