Х.Оргил
11 сарын 13, 2018
ЖДҮ тойрсон асуудал намжихгүйгээр барахгүй ар араасаа баримтууд, зээл авсан эздийн нэр тодорсоор байгаа билээ.
Иргэдийн ихэнх нь энэ асуудал бол эдийн засгийн өсөлтийн хувьд ч хөдөлмөр эрхлэлтийн хувьд ч экспортын хувьд ч орлогын тэгш бус хуваарилалтын хувьд ч маш сөрөг нөлөөтэй, хор хохиролтой хэмээн үзэж буй. Тэгвэл олны танил эрхмүүд твиттер хуудаснаа үзэл бодлоо хэрхэн илэрхийлсэнийг сонирхуулж байна.
60 тэрбум гэж ярилцаад төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Ахиад нэмэгдэх байх даа https://t.co/WrB7iNrAiF
— Мэндсайхан ЭНХСАЙХАН (@Enkhsaikhan_PM) November 13, 2018
МАНайхан улс төрийн хариуцлагаа Үндсэн хуулийнхаа хүрээ рамандаа ярьж байгаа байгаа. Үндсэн хуулийн байгууллага, институтыг шууд намаас тараах шийдвэр гаргавал тэр нам өөрөө Үндсэн хууль зөрчсөн гээд татан буугдах хууль зүйн үр дагавартай шдээ!!!
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) November 12, 2018
МАН УИХГ Ж. Энхбаярын энэ Газар Капитал ББСБ-ын сарын хүү 2,5% буюу жилийн 30%. Өөрийнх нь ЖДҮХСангаас авсан 950 сая-н жилийн хүү 3%. Зөрүү 27% буюу 256.5 сая төгрөгийн цэвэр ашиг зөв зүгээр сууж байгаад #ЖДҮ pic.twitter.com/yqUZo0vW28
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) November 11, 2018
Одоо ЖДҮ маягийн 28 САН байна Энд жил бүр Улсын төсвөөс асар их мөнгө төвлөрдөг. Эдгээр Сангууд төрийн нэрээр хулгай дээрэм хийдэг гахайнуудын хооллодог түмпэн. Эндээс олон ч тэрбумтан төрсөн. Ямарч Засаг гараад эдгээр санг л хайрлаж энхрийлдэг, булаацалддаг, төсвийг нь нэмдэг.
— Baabar (@Baabarniitlelch) November 5, 2018
Уг нь иргэд #ЖДY_Хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардаж бгаа. Гэтэл 60.0 тэрбумыханд хариуцлага тооцох сценари дэглэгдээд эхэллээ. Хамаагүй ээ, чаддаг юм бол 60.0 даа хариуцлагаа тооц. Харин бид тууштайгаар ЖДY болон бусад хулгайчдаас хариуцлагаа нэхнэ. Бид уучлахгүй, мартахгүй https://t.co/ef5DxZXf8b
— Togmid Dorjkhand (@dorjkhand_t) November 12, 2018
Үгүй би ч цолны төлөө явж байгаа л даа. Гэхдээ МУИС-ийн tenured professor гэсэн цолны төлөө явж байгаа багш, судлаач.
— бээлийн чинээ охин (@ob2133) November 13, 2018
Яагаад би #ЖДҮ гэж тэмцээд байгаа юм гэвэл:
1. Би УИХГ болохгүй тул,
2. Намайг гоочлох компани, энэ тэр юм байхгүй тул
3. Би өөрсдийнхөө оюутнууддаа туслах гэж.
Ум ждү ждү сюда сюда хумпад!...ЖДҮ бүтээх тарни
— Цэнддоо (@Tsenddoo1) November 12, 2018
-ЖДҮ гурав хуваагдавч 950 саятай...ЖДҮ омогшил.
Үргэлжлэлийг "ТӨРИЙН ГУРВАН ЖДҮ"-ээс үзмү.https://t.co/fv9r3OCMys
ЖДҮ болон бусад сангуудаар дамжуулж хууль тогтоогчид хулгай хийсээр байхад ОУВС яагаад төсвийн алдагдлыг санхүүжүүлсээр байгаа юм бэ? Бүх сангуудыг ил тод болгохыг шаардахгүй юм бол иргэд ОУВС-г ч бас хуйвалдаж байна гэж хардах болно.
— Jargal Dambadarjaa (@jargal_defacto) November 12, 2018
Сангийн сайд энэ овоолсон шороонд жилд 55 тэрбум.₮ хүү төлдөг гэсэн. 30мянган багшийн цалинг 100% нэмэх боломж ингэж алдагдсан. Ерөнхийлөгчийн энэ завхрал ЖДҮ 55/0.95=58 хулгайчтай тэнцэж байна. Харамсалтай нь энэ хэрэг нэг муу Со-г 40сая.₮ торгоод хаагдсан. АН энийг ярих ёстой pic.twitter.com/VU7Fu3TUkP
— Лүндэгийн Наранбаатар (@Naranbaatarl) November 12, 2018
Хулгайч, луйварчдыг өөрчилж сайн хүн болгох гэж оролдох хэрэггүй. Тэднийг ухамсарлуулж, засах гэх хэрэггүй. Тэр бол Будда багш, Исус, Мухамед гурвын ажил. Иргэний нийгмийн үүрэг бол тэднийг даруйхан сольж байх, мөн тийм хүмүүс эрх мэдэлд хүрэх бололцоогүй тогтолцоог бий болгох
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) November 11, 2018
Уучлал гуйж буй этгээд биеэр үйлдэж буй бол бөхийх, мэхийх зэрэг бусдын өмнө гэмшил хүндэтгэлээ илэрхийлэх бөгөөд үл тоомсорлосон, суугаа, явуут дундаа, тоомжиргүй байдлаар илэрхийлэхээс цээрлэнэ. Зохих орчин газар хийгдэх нь утга агуулна. Өөрөөр үл хүлээн зөвшөөрөгдөнө...
— Ж.СҮХБААТАР???? (@Sukhbaatar_J) November 6, 2018
Урвайж байж ярвайж гэдийж уучлал гуйна гэдэг шинэ стайл гарсан юмдагуудаа? pic.twitter.com/awyE8w6hN0
— Samandar Tsogtbayar (@satso999) November 11, 2018
Ер нь бол ЖДҮ-г дэмж, олон болго гсн даалгавартай сайд болсон болохоос биш, ЖДҮ-ийн мөнгийг найз нөхөддөө хуваагаадах гэж сайд болоогүй л байлтай. ЖДҮ-г дэмжих процессийг хийж чадаагүй учраас Батзориг сайд огцорц байгаа гэж ойлгох хэрэгтэй. Японы ЖДҮ бол ийм бн. pic.twitter.com/dWmdCXioQF
— Бадарчийн ОДСҮРЭН (@Odsuren_Badarch) November 6, 2018
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.