Тур Дэ Франц дугуйн уралдааны ээлжит нэг гараа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өмнөх гараанд Жэриант Томас түрүүлж шар цамцны эзэн болоод байсан. Тэгвэл Томас энэ удаагийн гараанд ч шилдэг нь байж хамгийн түрүүнд барианд орсноор шар цамцаа хадгалж үлдэж чадлаа. Томас хэдхэн өдрийн өмнө л карьертаа Тур Дэ Францын гарааны ганцхан түрүүтэй байсан. Тэгвэл тэрээр одоо Тур Дэ Францын гурван гараанд түрүүлсэн том амжилтын эзэн болоод байна.

Тэмцээний төгсгөлд таван дугуйчин бусдаасаа тасраад байсан юм. Тэдгээр тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөн бөгөөд барианд ороход 3.5 км зам үлдээд байхад Фрүүме хурд хийн, тус гарааг тэргүүлж явсан Стивен Круйжсвикийг гүйцэж түрүүлсэн. Түүний дараа Томасыг гүйцэж түрүүлэх оролдлого хийсэн ч Томас тэргүүллээ хадгалсаар барианд орсон юм.


Эх сурвалж: SPS