Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн хөрөнгө оруулалттай, Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт хөтөлбөр нь дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөл бүхий менторшид хөтөлбөртэй тэтгэлэгт хөтөлбөр юм.

‘’Оюутан таныг сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.’’

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай хэрэгждэг бөгөөд эхний үе шатанд холбоосын дагуу оюутнуудын илгээсэн материалуудыг сонгон шалгаруулалтын комисс шалгаруулж, хоёр дахь шатанд эхний шатанд шалгарсан оюутнуудтай ярилцлага хийж оюутнуудыг сонгодог.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хамрах хүрээ:

Их дээд сургуулийн I болон Ш курсын оюутан,

Нийт 5 жилээр суралцдаг оюутнуудын хувьд II болон IV түвшний оюутан (Жиш: МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд 5 жилээр суралцдаг учир);

Нийт 6 жилээр суралцдаг оюутнуудын хувьд III болон V түвшний оюутан (Жиш: АШУҮИС-ийн оюутнууд);

Бусад их дээд сургуулиудын хувьд I болон III дугаар түвшний оюутан байх;

Коллежийн оюутнуудын хувьд IV курсын оюутан байх (Жиш: Шутис коосэн, Монгол коосэн, Шинэ Монгол технологийн коллеж);

Тавигдах ерөнхий шаардлага:

* Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан байх;

* Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч 3.2 ба түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

Сургалтын тэтгэлгийн хэмжээ:

* Оюутан байх хугацаандаа жил бүр 1 оюутан 1500$ тэтгэлэгтэй.

* 2 жилийн тэтгэлэгт оюутан 3000$

* 4 жилийн тэтгэлэгт оюутан 6000$ гэх мэт

Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын тоо:

* Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан

* Kooсэний буюу коллежийн оюутан 10

Эргэн төлөлт хийх хугацаа: Их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг хийдэг. Ингэснээр дараа үеийн оюутанд бүрэн тэтгэлэг болон очсоноор та тэтгэлэг олгогч болох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээх хугацаа: 2022.08.01-2022.09.18

Өргөдөл хүлээн авах холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScYfCtPRNtfeR_BaB_7YMgvqPnn2onioRZaLxyisM0fyl4Ahg/viewform

Тэтгэлэгийн менторшип хөтөлбөрийн онцлог:

* Тухайн оюутны мэргэжлийн, салбартаа үлгэр дууриалал бүхий 1 ментор – 2 ментий

* Оюутан хөгжлийн хөтөлбөр- Төлөвлөгөөт болон чөлөөт уулзалтууд, сонирхлын багаар хуваагдан төсөлт болон сайн дурын ажил хэрэгжүүлэх

Мөн амжилттай, салбартаа манлайлж буй боловсон хүчнүүдийн зөвлөгөө, илтгэлийг сонсож, оюутан цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл өөртөө итгэлтэй, хариуцлагатай оюутан та материалуудыг бүрдүүлэн дээр дурдсан forms-оор илгээгээрэй.