Жүжигчин Жонни Депп өөрийн хуучин эхнэр Амбер Хердийн эсрэг нэр төрийг нь гутаан доромжилсон хэргээр шүүхэд зарга үүсгэжээ.

Амбер Херд өнгөрсөн 12 дугаар сард Вашингтон пост сонинд гэр бүлийн хүчирхийллийн талаар өгүүлэл бичиж, хүчирхийлэлтэй хэрхэн нүүр тулсан талаар тайлбарлажээ.

2010 он

Харин Депп нэхэмжлэлдээ "Хатагтай Хердийг хэзээ ч хүчирхийлээгүй" гэж мэдүүлсэн бөгөөд түүний эхнэр ажил мэргэжлээ ахиулахын тулд "зохиосон залилангийн нэг хэсэг" гэжээ. Тэрээр  заргадаа өөрийг нь доромжилсон гэж 50 сая доллар (38 сая фунт стерлинг) нэхэмжилсэн байна.

Херд гэрлэснээсээ нэг жилийн дараа буюу 2016 оны 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэмээн Деппийг анх буруутгаж байсан юм. Тухайн үед Деппэд хатагтай Хердоос хол байх үүрэг өгсөн бөгөөд 2017 онд хосууд салсан аж.

2016 он

Энэ талаар Вашингтон Пост "Хердийн бичсэн өгүүлэл нь ноён Деппийг биш харин гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өөрийн туршлагын талаар өгүүлсэн бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудалд өөрийн бухимдалыг илэрхийлсэн" хэмээн мэдэгджээ.

Херд кинонд тоглохоо больж, нэр хүндтэй брэндүүд түүнтэй хамтарч ажиллах гэрээгээ цуцалсан ба “институтууд хэрхэн хүчирхийлэлд буруутгагдсан эрчүүдээ хамгаалдаг”-ыг өөрийн биеэр гэрчилсэн” гэсэн байна.

Харин Деппийн хувьд түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд үндэслэлгүй буруутгасан нь нэр хүндийг нь унагаад зогсохгүй, олонд танил болсон “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны Жак Спарровын дүрээ алдахад хүргэсэн хэмээн нэхэмжлэлдээ дурьджээ.

Хадагтай Хердийн хуульчийн People cэтгүүлд мэдэгдсэнээр "энэхүү нэхэмжлэл нь хуучин эхнэрээ дуугүй болгох оролдлого ба өөрийгөө хүчирхийлэл үйлдэгч гэдэг үнэнтэй нүүр тулгарч чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс хуулийн багийн хамт энэ “үндэслэлгүй нэхэмжлэлийг” ялахын тулд ажиллана гэжээ.

2015 он


Эх сурвалж: https://www.bbc.com