Кайли Женнер өөрийн брэндийн уруулын будагны ачаар баянаас, супер баяны жагсаалтад багтаж чадсан. 21 настай Кайли Женнер өнгөрсөн ням гарагт  арьс арчилгааны шинэ шугамаа нээжээ. Тэрээр шинэ бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны зураг авалтад цагаан өнгийн дотуур хувцас өмсөн, гайхалтай бие бялдараа харуулсан ба уг зургаа инстаграм хуудаснаа байрлуулжээ. 

Тус зураг авалтад нүүрээ огт будаагүй мэт натурал будалт хийлгэн, үсээ толийлгон арагш сүлжин сул унжуулсан байна.

Энгийн ягаан өнгийн арын фонтой зураг авалтад, нүдээ анин нээлт эхэлтэл гурав хоног үлдлээ гэсэн мессежийг фенүүддээ тараажээ. Кардашианы гэр бүлийн хамгийн отгон тэрээр нүүрний хэсгийг харуулсан видео бичлэгт "энэ коллекцийн хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн нь нүүрний чийгшүүлэгч тос" болох тухай ярьжээ. 

Тэрбээр ягаан өнгийн торгон халаадтай авахуулсан дүрс бичлэгт арьс арчилгааныхаа дэглэмийг үзүүлж, шинэ бүтээгдэхүүнийхээ талаар хуваалсан байна.

Бичлэгийг энд дарж үзнэ үү.