Уруулаа хуучин хэвэнд нь оруулсанаас хойш анх удаагаа  Пүрэв гаригтнайз охидуудтайгаа Лос Анжелесийн Мацухиса Япон хоолны ресторанд цугласан байна. Тэрээр өгзөгөө дөнгөж далдалсан хар өнгийн мини даашинз өмссөн бөгөөд, ЛА-д халуун байгаач хар Ситизен брэндийн жинсэн хар жакет углажээ. Энгийн боловч үнэтэй Chanel мини цүнх нь өмссөн хувцасыг нь илүү дэгжин харагдуулна.

Өмнө нь реалити шоуны од уруулын дүүргэгчээ  авхуулсаныг бид мэдээлсэн. 2015 онд анх олон нийтэд урууландаа дүүргэгч шахуулдаг гэдгээ илчилсэн ба нимгэн уруул нь өөртөө итгэлгүй болгодог хэмээсэн байна. 

Баасан гаригт түүний Кайли косметикийн зуны коллекц  нээлтээ хийжээ. Амжилттай косметикийн компаний эзэмшигч бүсгүй маань, 8 сарын 10-нд 21 нас хүрнэ. Форбесийн мэдээлсэнээр аль хэдийн 900 сая долларын эзэн тэрээр удахгүй хамгийн залуу өөрийн хүчээр баяжсан тэрбумтан болно гэсэн байна.