Саруулын Ариунжаргал
06 сарын 16, 2018
Филлипины иргэн Альвиния Бернадез болон Мауи Кабабао нар 10 жилийн өмнө нэгэн нэр хаяггүй гоо сайхны эмнэлэгт ханджээ. Найз охид өндөр үнэтэй гоо сайхны хагалгаануудад зарцуулах зардлаа хэмнэж, тэднийг үзэсгэлэнтэй болгож өгнө гэсэн эмчийн итгэж үйлчлүүлсэн аж. Эмч тэдний арьс доор вазелин шахсаныг сүүлд мэдсэн бөгөөд үүний дараагаар охидын амьдрал там болон хувирсан байна.
Уг тарилганы дараа хацар, эрүү хэсгээр хавагнаж, загтнаж, өвдөж эхэлжээ. Охид бүтэн гурван сарын турш ийм зовиуртай байсан бөгөөд эмнэлэгт хансан ч эмч нар тэдэнд тусалж чадсангүй.
Тэд хэд хэдэн хагалгаанд орж энэ эмгэгээ засуулах гэсэн боловч хуучин хэвэндээ орж чадаагүй байна. Үүнээс болж охид гэрээсээ бараг цухуйхаа больсон бөгөөд гадаад төрхөөсөө ичиж, хийсэн үйлдэлдээ харамсдаг гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.