32 настай Лисиан Гүтиеррез гэх Бразил эмэгтэй үзэсгэлэнтэй царай, гоолиг биеэрээ олны хайрыг татдаг. Гоо сайхан хямдхан олддоггүй гэдэг. Тиймдээ ч тэрээр гоо сайхны мэс заслын боол болжээ. Уруулаа томруулах мэс засал хийлгэсний дараа бүсгүйд харшил илэрч тэр дороо комд орсон байна. Хэдэн өдрийн дараа босож ирээд “Амьд үлдсэндээ баяртай байна” гэжээ.