Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 26, 2018
“Dr. Chingun’s Aesthetic clinic” эмнэлгийн ерөнхий эмч Б.Чингүнтэй ярилцлаа. Тэрбээр Польш улсын Вроцлав хотын Анагаах Ухааны Их Сургуулийг төгсчээ. Мөн Европын эмч нарын холбооны гишүүн, гоо заслын салбарын төлөөлөгч бөгөөд Монгол улсад төдийгүй Европын холбооны улсуудад эмчилгээ хийх эрхтэй ажээ. Бид гоо заслын салбар дахь сүүлийн үеийн дэвшилтэд эмчилгээнүүдийн талаар ярилцлаа.
-Монголчууд Азийн орнууд тэр дундаа Солонгосын бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Гэтэл мэргэшсэн эмч нар европ бүтээгдэхүүнийг монгол хүний арьсанд таарна гэж үздэг юм билээ. Үүний шалтгаан нь юу юм бэ?
-Монголчуудын ихэнх нь Ази хүмүүсийн арьстай адилхан гэж боддог нь эндүүрэл. Наад зах нь Солонгост нэг мкв газар орох борооны хэмжээ 350 л түүнээс дээш байхад манайд хамгийн дээд тал нь 75 л байдаг. Тийм учраас л уур амьсгал агаар нь шал өөр. Солонгосоос ирсэн монголчууд тэнд очихоор арьс гоё болчихлоо гэдэг. Учир нь чийглэг агаартай газар хүний арьс чийгээ алддаггүй. Ууж байгаа шингэнээ аваад үлдчихдэг хэрэг. Гэтэл манай агаар хуурай, ширүүн болохоор шингэн юм хичнээн уулаа ч уур амьсгалын нөлөөгөөр амьсгал болгоноор энерги чийгээ алдчихдаг. Гадаадад байтугай Улаанбаатарын хаана амьдарч байгаагаас шалтгаалаад хүмүүсийн арьс өөр өөр байдаг. Зүүн баруун аймгийнхан хүртэл ондоо арьстай, хөгшрөлтийн процес нь ялгаатай нь анзаарагддаг. Энэ бүхэн ууж идэж байгаа зүйл, амьсгалах агаараас шалтгаалж байгааг харуулна.
-Ханиаднаас вакцин хийж сэргийлдэг. Харин хөгширөлтөөс сэргийлэх боломжтой юу?
-Өвчин эмгэгээс хүртэл урьдчилан сэргийлэх арга бий. Гоо сайхан байж хөгширөлтөөс сэргийлнэ гэдэг үүнтэй яг адилхан зүйл. Дэлхийн хандлага хөгширсөн хойноо биш залуугаасаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал зарим жижиг зүйлс хүнд маш их овор нэмдэг шүү дээ. Жишээ нь хөмсөгөө зангидах зуршил рефлекстэй холбоотой. Мэдээж хараа муутай бол үзүүлж эмчлүүлэх нь зөв. Хэрэв залуудаа булчинг нь сааруулах тариаг хийлгэчихвэл хүн өөрийн мэдэлгүй хөмсөг зангидахаа мартчихдаг. Шүдээ зуудаг, хавирдаг хүмүүс бий. Ийм хүмүүс хацрынхаа булчинг суллах тариа хийлгэчихвэл ийм зуршилаа гээчихдэг. Хүн төрөлхтөн цаг хугацааг зогсоож чадахгүй. Гэхдээ нүүрэн дээр байгаа үрчлээг зогсоох олон арга гаргачихсан.
-Хөгширөлтийг юугаар тодорхойлдог вэ?
-Эсийн хөгширөлт хүн болгонд явагдаж байгаа. 30 хүртэлх насанд хөгширөлтийг үрчлээгээр, арьсан дээрх нөсөө толбоор, 40 наснаас хойш нүүр биеийн хэлбэр, хөдөлгөөнөөр нь дүгнэдэг. Хэрэв нүүрний хэлбэрийг засчихвал хүний насыг хэлбэлзүүлж болдог. Би хүний нүүрний хэлбэр засах дуртай. Энэ бол хамгийн үр дүнтэй арга.
-Тэгвэл нүүрний хэлбэрийг яаж засдаг юм бэ?
-Дүүргэлтээр засна. Өөх суулгах, филлер буюу гиалуран хүчил гээд бүтээгдэхүүн бий. Мөн коллаген үүсгэгч их хэрэглэж байна. Зарим бүтээгдэхүүнийг тухайлсан газруудад хийж болохгүй.
Гиалуроны хүчил гэхэд 35 нас хүртэл арьсан дор идэвхтэй байдаг. Түүнээс хойш багасаад арьс үйлдвэрлэхээ больж эхэлсэнээс болж усаар дүүрсэн эсүүд хатаж арьс үрчийж эхэлдэг. Ийм үед нь гаднаас нь гиалуроны хүчил тариад өгчихөөр эргээд сэргэж өнгө нь засагдаж, үрчлээ бүдгэрнэ. Гиалуроны хүчилтэй нэмэгдээд төрөл бүрийн витамин тарьдаг. Ингэснээр арьсыг илүү хамгаална, хавдараас хүртэл хамгаална. Дээр нь гиалуроны хүчилтэй амин хүчлийг хавсарч хийж болно. Хүн болгон амин хүчлээс бүрддэг. Зарим хүчлийг бидний бие махбодь үйлдвэрлэж чаддаг. Заавал гаднаас авах амин хүчлүүд ч бий. Тухайн хүний арьсыг харж байгаад юу шаардлагатай байгааг нь хийвэл илүү тохиромжтой.
-Сүүлийн үед мэсийн бус аргаар эмчилнэ гэж ярьдаг болсон. Орчин үеийн гоо сайхны эмчилгээний чиг хандлага хаашаа явж байна вэ?
-Багаж хэрэглэхгүй, зүслэг хийхгүйгээр аппаратаар, зүү эмчилгээгээр залуужуулах үйлчилгээ хийх бүрэн боломжтой. Мэдээж хэт унжсан арьсанд мэсийн арга сонгохоос аргагүй. 20 жилийн өмнө нүүрний арьсыг огцом татдаг байсан бол одоо энэ арга барил ард хоцорсон.
Орчин үед хагалгааны бус аргаар аль болох натурал, энгийн сайхан харагдахыг хичээж байна. Зүслэг бол яаж ч байсан харагдана. Харин мэсийн бус аргууд үзэгний үзүүр шиг жаахан нүх гаргаад түүгээр уян зүү оруулаад зөв газар нь дүүргээд байршуулж болно гэсэн үг.
-Танай эмнэлэгээр голдуу ямар насныхан үйлчлүүлдэг вэ?
-Голдуу 25-55 насныхан үйлчлүүлдэг. Насныхаа онцлогоосоо хамаараад өөр өөр үйлчилгээ сонирхдог. 25 наснаас дээш насныхан хамар өндөрлөх, уруул томсгох, арьсаа толигор байлгах сонирхолтой. Ер нь залуус мэдлэг боловсролтой болж байгаагийн хэрээр эртнээс хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ их сонирхдог болсон. 35-аас дээш насныхан бол нүүрний хэлбэр засаж, зовхи өргөх үйлчилгээ сонирхдог.
-Залуугаасаа филлер хэрэглэвэл гарах сөрөг тал нь юу вэ?
-Энэ эмчилгээ нь арьсны үрчлээ үүсэх, хөгшрөх процессийг удаашруулдаг. 30-с дээш насны хүмүүст хөндлөн холбоогүй гиалуроны хүчлийг хэрэглэвэл арьсанд чийгшил өгч, жижиг үрчлээнүүдийг арилгадаг. Харин хэтэрхий залуугаасаа хийлгэвэл арьс залхуураад өөрөө үйлдвэрлэхээ больчихдог талтай. Эсвэл бага тунгаар хийлгэнэ. Тийм учраас эмчид хандаж мэргэжлийн байгууллагаар зөв хийлгэх чухал.
-Өөх шилжүүлнэ суулгах талаар танилцуулахгүй юу?
-Энэ эмчилгээ анх үүссэн түүх нь сонин. Анх гэмтэл нөхөн сэргээх салбарт эдгэхгүй байгаа маш том шарханы дор өөх тавьж эхэлсэн. Учир нь өөхөнд өгөгдөл эс их хэмжээгээр агуулагддаг учраас шарх маш хурдан эдгэдэг. Бас шарх сорви багатай эдгэдэгээрээ давуу талтай. Ингэж хөгжсөөр байгаад гоо сайхны салбарт ирсэн зүйл юм.
Ерөөсөө хөгширөлт гэдэг бол нүүрний өөхөн давхарга байхгүй болсноос үүдэлтэй. Өөхөн давхарга байхгүй бол царай хонхойчихдог. Онцлог нь нүүрний өөх хэзээ ч нөхөн сэргэдэггүй. Тиймээс , хүний хурдан таргалдаг хэсгүүдээс өөхийг нь аваад нүүрний хонхорхой хэсэгт нь суулгадаг. Ийм үйлчилгээ хийлгэсэн хүний нүүрний хэлбэр зөв болж, залуу харагдана. Өөх өөрөө амьд эд учраас арьсан дор ороод амьдрахын тулд шинээр маш их хэмжээний судас үүсгэж, цусан хангамжийг сайжруулдаг. Нөлөөгөөр нь арьс дахин чангарч, хөгширөлт удаан явагддаг юм. Өөх шилжүүлэх үйлчилгээ хөгжиж хөх , өгзөг томруулахад хүртэл ашиглаж байна. Силикон шиг гадны биет бус өөрийн өөх учраас харшлахгүй, шарх нь хурдан эдгэж, мэдрэмж нь хүртэл өөрийн мэт санагдана. Зарим хүний биеийн онцлогоос хамаарч таарахгүй тохиолдол бий.
-Нүүрэнд өөх суулгасны дараа хүн хэдэн насаар залуу харагдах вэ?
-5-8 насаар залуу харагдах боломжтой.
-Та яагаад эмчилгээндээ европ бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг юм бэ?
-Би европт сурч мэргэшиж, мэргэжлээрээ ажиллах эрхээ авсан. Өөрийн гэсэн тамга, дугаартай учраас. Европоос сайн чанарын бүтээгдэхүүн оруулж ирдэг. Монгол хүний арьс солонгос хүнээс шал өөр. Бид нарын арьс жинхэнэ өмнө европ буюу итали, испани, португали, францчуудтай адилхан арьстай. Тэндэхийн уур амьсгал Монгол шиг хурц нартай, хуурай, салхи ихтэй. Тиймээс энэ зүгийн бүтээгдэхүүн бидний арьсанд илүү таарч байгаа нь мэдрэгддэг. Европ бүтээгдэхүүний тун өндөр учраас үйлчилгээ сайтай. Гоо сайхны лаборатори нь өндөр хөгжсөн учраас маш өндөр шалгуур давж байж европын сертификат авдаг. Тэр чинээгээрээ ч найдвартай, баталгаатай, хүнд үзүүлэх хор гэмийн нөлөө багатай. Солонгос бүтээгдэхүүнийг үгүйсгэх гэсэнгүй. Чанартай сайн нь зөндөө бий. Манайхан голдуу таарууг нь оруулж ирээд байх шиг санагддаг.
-Утас суулгах нь ямар ач холбогдолтой вэ?
-Утас суулгах нь хүний нүүрний хэлбэр засдаг давуу талтай. Энэ бол 40-с дээш насны эмэгтэйчүүдийн арьсыг мэс заслын бус аргаар арьсанд шингэдэг өргөгч утас юм. Орчин үед хамгийн ихээр PDO утсыг хэрэглэж байна. Голдуу Америк, Европ болон Өмнөд Солонгос улсад өргөн хэрэглэгддэг. Полидиоксанаар хийсэн утас нь арьсан доор орж тусгай давалгаа /давхарга/-ийг үүсгэснээр нүүрний хэлбэр засч үр дүн өгдөг. Энэ материал нь коллагений үйлдвэрлэл болон уян хатан байдлын синтезийг сэргээж, улмаар арьсыг илүү уян хатан бөгөөд чанга болгодог. Энэ эмчилгээ нь нүүрний булчингуудын үйл ажиллаагааг зогсоолгүйгээр нүүрний арьсыг илүү натурал аргаар шууд залуу болгодог давуу талтай.
-Тань дээр гоо сайхны хагалгаа болон эмчилгээг буруу хийлгэснээс болж хохирсон хүмүүс ханддаг уу. Энэ төрлийн үйлчилгээ сонирхож байгаа хүмүүст та юу зөвлөх вэ?
-Хүмүүст бүх мэдлэг мэдээлэл нээлтэй болчихсон. Тиймээс тухайн хүн юу хийлгэхээ сайн ойлгож, сайтар судлах хэрэгтэй. Интернэтээс харж судлаж, бичлэг ч үзэж болно. Тиймээс ч би санал болгож буй эмчилгээгээ дандаа англиар бичиж өгдөг. Манайхны алдаа нь юмыг маш хурдан шийддэг. Үүнээсээ болж алдаа гаргаад байна уу даа гэж хардаг. Бид дэлгүүрээс хоол хүнсээ авахдаа хүртэл эрүүл мэндэд сайн эсэхийг эргэцүүлдэг шүү дээ. Бас нэгэнт л цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарж байгаа учраас найдвартай газраас баталгаатай үйлчилгээ, бүтээгдэхүүн авах чухал. Зарим хүмүүс нь өмнө нь янз бүрийн газраар үйлчлүүлсээр мөнгө ч үгүй, эрүүл мэнд ч үгүй хоцрох тохиолдол бий. Гоо сайхандаа анхаарч байгаа хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Гол нь маш сайн судлах хэрэгтэй. Ийм хэлбэрээр өөр эмнэлэгээр үйлчлүүлж хохирсон хүмүүс надтай уулзаж зөвлөгөө авч байсан.
-Сүүлийн үед гадаадаас тэр дундаа Солонгосоос эмч нар ирж гоо сайхны хагалгаа хийх нь ихэссэн. Энэ тал дээр таны бодол?
-Би үүнийг гайхаад байдаг юм. Мэдээж тэндэхийн сайн эмч нар бол ирэхгүй. Тэдэнд ирэх цаг зав гарахгүй. Ирж байгаа нь голдуу дунд зэргийн чадвартай, бизнес хөөсөн эмч нар болов уу. Тэднээр үйлчлүүлээд зарим нь гоё сайхан болж сэтгэл хангалуун үлддэг. Гэтэл хохирсон хүмүүс бий шүү дээ. Эргээд эмнэлэгтэйгээ заргалдаад ямар ч үр дүнд хүрдэггүй, гоо сайхнаараа хохирсон талаар сонсч л байсан. Миний бодлоор манайхан гаднаас ирж байгаа эмч нараар мэс ажилбар хийлгэх тал дээр сайн бодож шийдвэр гаргаасай гэж хүсдэг. Уриад байгаа хүмүүсийг нь ч бий ойлгодоггүй. Уг нь монголд чадварлаг эмч нар байгаа шүү дээ.
-Таны анзаарсанаар хүмүүс голдуу ямар буруу ойлголттой байдаг вэ?
-Ботокс, филлер 2-ыг хольж ойлгодог хүн олон. Ботокс бол булчинд тарьж, арьсыг амраадаг. Энэ бэлдмэл нь нүүрний аль хэсэгт хийлгэж байгаагаас шалтгаалаад, духан дээрх, хөмсгөний дундах, уруул болон хамрын ойр хавийн үрчлээг арилгадаг. Хэрэв арьс нь унжчихсан бол духанд ботокс тарьж болохгүй. Тэгвэл хөмсөг нь доош нь суугаад хэлбэр алдагдах аюултай. Харин филлер гэдэг нь дүүргэлт юм.
-Ботоксийг муу гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Сайн байлгүй яах вэ. Гол нь зөв тунгаар хэрэглэх хэрэгтэй. Яг л хийлтэй ижилхэн зүйл. Хийл сайхан хөгжим ч хүн болгон тоглож чадахгүй. Сайхан тогловол хүмүүс сонсоод л сууна. Тоглож чадахгүй хүн хийл тогловол хүмүүс гараад явчихна биз дээ.
-Эрчүүд энэ төрлийн үйлчилгээг хэр сонирхдог вэ?
-Урьд нь эрчүүд гоо сайхны эмнэлэгээр орж гарахдаа ичдэг, санаа зовдог байлаа. Одоо бол огт өөр болсон. Сүүлийн үед улс төрч, бизнесмэнүүд энэ төрлийн үйлчилгээг маш их хийлгэж байна. Эрчүүд маань голдуу ботокс хийлгэдэг. Ер нь монгол гэлтгүй дэлхий дахинд ботокс хүчээ авч байна. АНУ-д 10 жилийн өмнө жилд 6 сая хүн ботокс хийлгэдэг байсан бол энэ тоо 180 сая болж өссөн гэсэн.
17031
Сэтгэгдэл бичих (25)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.77.67] ・ 2021.04.30 Хариулах
Yamar hachin muuhai targan yumbe, uurtuu anhaardaggui emchi shig bnaa daa.
Зочин [202.9.46.16] ・ 2021.04.17 Хариулах
Хэтэрхий мөнгө хөөж, 2 гартай болсон
Зочин [59.153.114.48] ・ 2021.04.14 Хариулах
shal hudlaa mongo mongo gee ll bdag zaluu shuu huuhnuudee boon reclam !
Зочин [192.82.74.103] ・ 2021.04.14 Хариулах
Мундаг биш ээ.Үйлчилгээ авсан найз минь мөнгөөрөө л шатсан.Ядаж бусад газраас илүү үнэтэй.Зайсанд гэхээрээ л худлаа тэнгэрийн үнэ хэлдэг.Ёстой таалагдаагүй
Зочин [192.82.89.131] ・ 2021.03.28 Хариулах
Хоёр гар нүүртэй болсон байналэй ийм байгаагүй худлаа болсон бналэй Чингүүн эмчээ анхны үйлчлүүлэгч чинь байсан шүү өөрөө мэдэж байгаа даа баянмонголд анх байхад чинь бараг л би л очдог байлаа зөндөө найз нөхөдөө авч очсон доо одоо бол мөнгтэй хүмүүст өөр хандаж байналэй шүү анхаарах хэрэгтэй дээ
Зочин [202.126.89.54] ・ 2021.03.26 Хариулах
ботокс гэдэг нь ботулин токсин буюу ботулин хор гэсэн үг. хор учраас хортой гэж Монгол эрдэмтэн тв.ээр ярьж бсан.
Зочин [202.126.90.128] ・ 2021.03.25 Хариулах
Ih l haihramjgui um shig sanagsan od mod mungutei humuusde uur uilchildeg um bnle
Зочин [182.160.35.215] ・ 2020.10.08 Хариулах
Ooh suulgah demii dee. humuus duurgelt hiilgene geed ooh suulgaad goy bolchihno gej bodool yavdag bh. Nogoo emch nar ni sorog ur dagavariig ni ch sain helj ogohgui mongo hooson nohduud ih l bgaa bhdaa. Ooriin ed es geed ene ni deer gej bodoh ch bas sorog dagavar ni hetsuuhen yum shig bna lee shde gadnii emch nariin youtube bichlegiig uzej bhnee.
Зочин [103.212.116.142] ・ 2020.10.03 Хариулах
Ёстой жинхэнэ мөнгө хөөсөн гар байна лээ дээ.Би бараг хохирогч болонгоо алдсан, муухай залуу.Юун сайн, сайхан эмч вэ!!!!
Зочин [66.181.161.48] ・ 2020.10.06 Хариулах
Jisheene yaaj?Todorxoi bicheed ogooch
Зочин [66.181.161.110] ・ 2020.10.02 Хариулах
Sain bnuu emnelegin haygaa ogooch
Зочин [202.126.89.136] ・ 2020.10.01 Хариулах
Эмнэлгийн хаяг утас энэ...
Зочин [202.9.46.121] ・ 2020.09.21 Хариулах
odoogoor bolomjgui oi garant huuhedtei ter urchleesiig mini alga bolgohod tuslamj uzuulj tus bolch emchee.ymar arga , zaawar zuwlumj bna helj turshij uguuch emch ee. holbogdoh dugaar 88513367 99933367
Зочин [202.9.46.121] ・ 2020.09.21 Хариулах
sn baina uu.hamar deerh urchleesiig alga bolgohod mini tuslaash...40 nastai 4 huuhedtei eej bna.
Зочин [64.119.17.202] ・ 2020.09.20 Хариулах
Yaj evrop hunii aristai mongol hunii aris adilhan bhav de
Зочин [192.82.83.87] ・ 2021.04.13 Хариулах
Баянмонголд үсчиний салоны хажуу өрөөнд ажиллаж бсан одоо ч мөнгөтэй одуудад илүү сэтгэл гаргаж нэр хүндээ боддог болжээ. Жирийн хүнд тэгэсхийгээд болоодөө
Зочин [66.181.161.48] ・ 2020.10.06 Хариулах
Mundagiigne yaaj medeed bnaa kkk
Зочин [203.91.115.45] ・ 2020.09.18 Хариулах
fitness club, bassen neej ajilluulsanch yaadiin chadaj l bnshd. sain ywaa negendee ataarhaj muuldag sonin uls shvv
Зочин [66.181.184.18] ・ 2020.08.27
Эмнэлэгийн хаяг утас хэрэгтэй бн.
Санал болгох
1 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
2 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
3 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
4 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
5 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ
Холбоотой мэдээ
Бизнес
“Dr.Chingun's" клиник гоо сайхны инновацын шилдэг бүтээгдэхүүн "Secret RF" аппаратыг Монголд нэвтрүүллээ
Peak.mn ・ 12 сарын 10, 2022
Амьдрал
Гоо сайхны эмч охидын гоо сайхнаар тогложээ
Саруулын Ариунжаргал ・ 06 сарын 16, 2018
Амьдрал
Гоо сайхны хагалгааны золиос болсон хөөрхий эмэгтэй
Саруулын Ариунжаргал ・ 05 сарын 24, 2018
Амьдрал
72 настай Шер залуу харагддаг нууцаасаа хуваалцав
Саруулын Ариунжаргал ・ 07 сарын 18, 2018
Нийгэм
Дараах утсаар иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Баттулгын Сайнжаргал ・ 05 сарын 19, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.