Саруулын Ариунжаргал
07 сарын 18, 2018
Өнгөрсөн 5 дугаар сард 72 нас хүрсэн дуучин бүсгүй Шер үргэлж залуу харагддаг нууцаа хуваалцжээ. Энэ нь гоо сайхны мэс засалтай ямар ч хамаагүй маш энгийн зүйл гэнэ. Тэрээр "Today" шоунд оролцох үеэрээ "Миний гоо сайхнаа алдахгүйн тулд байнга баримталдаг дүрэм бол хэзээ ч спиртлэг зүйл уухгүй бас тамхи татаж, мансууруулах бодис хэрэглэхгүй байх явдал юм" хэмээжээ. Мөн “Би тогтмол дасгал хийж, хоолны дэглэм барьдаг ч шоколад идчихдэг сул талтай. Миний бодлоор, мөнхийн ажилтай байх” гэж нэмж хэлжээ.
Эмми, Грэмми, Оскарын шагналтан тус дуучин пластик мэс заслын талаар энэ үеэр юу ч дурдаагүй аж. Гэвч тэрээр 1985 онд "Маск" кинонд тоглоод кино дэлгэцээс өөрийгөө харсаны дараа гоо сайхны мэс засалтай анх танилцаж, хамрын гажиг засах, хөх томруулах, шүдний мэс засал хийлгэсэн юм. Дуучин Шер өмнө нь мэс засал хийлгэсэн тухайгаа "Гоо сайхны мэс засал нь намайг аз жаргалтай нэгэн болгодог" гэж хэлж байжээ.
Мөн түүний нэгэн адил 48 настай дуучин Женнифер Лопез залуу харагдах нууцын маант нэг бол архи, тамхи хэрэглэдэггүйтэй хамаатай хэмээн "US Weekly" сонинд өгсөн ярилцлагынхаа үер хэлж байсан ба “Эдгээр зүйлс нас явах тусам арьсыг улам дордуулдаг” гэдгийг онцолсон байна.
Дуучин Шерийн мөнхийн залуу байхын нууцыг хуваалцаж байх энэ үед тус "Mamma Mia" киноны шинэ цувралд оролцож, жүжигчин Мэрил Стриппийн ээжийн дүрийг бүтээж байгаа ажээ. Хамгийн сонирхолтой нь тэр ээж охин хоёр бодит амьдрал дээр гуравхан насны л зөрүүтэй юм.
Тэрээр дүрийнхээ тухайд “Миний амьдралын хамгийн ер бусын адал явдал байсан. Би өмнө нь амьдралдаа кинонд дүр бүтээнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ хүнд ирэх зүйл л ирдэг гэж боддог” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Мөн Лас Вегаст “Классик Шер”87 дох шоундаа оролцож, Вашингтон ДС-д өөрийн амьдрал дээр тулгуурласан “ Шер шоу” мюзикл дээрээ завгүй ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.