Кайли Женнер дахин охинтой болохыг хүсэж, түүндээ нэр хайж буйгаа дэлгэлээ

Б.Баясгалан
10 сарын 08, 2018

Кайли Женнерэгч Кендалаас гадна эх нэгтэй, өөр өөр эцэгтэй гурван эгчтэйгээ маш дотно харилцаатай байдаг. Тийм ч учраас охин Стормидоо гэр бүлийн халуун дулаан харилцаа, уур амьсгал бүрдүүлэхийг хүсдэгээ илэрхийлжээ. 

21 настай саятан, бизнесмен, реалити шоуны од Кайли Женнер дахин хүүхэдтэй болох талаараа аль хэдийн бодож эхэлжээ. Түүгээр барахгүй охинтой болохыг хүсч байгаагаа нуугаагүй бөгөөд хүүхэддээ нэр хүртэл хайж байгаа гэнэ. 

Тэрээр "Snapchat"-ын фенүүдийнхээ “Дахиж хүүхэдтэй болох уу” гэсэн асуултад “Би дахин хүүхэдтэй болохыг хүсэж байна. Гэхдээ хэзээ гэдгийг сайн мэдэхгүй. Хүүхэдтэй болвол илүү эмэгтэйлэг нэр өгнө” гэжээ. Тэрээр охинтойгоо хийсэн бичлэгээ өөрийн инстаграм хуудсандаа нийтэлжээ. 


Холбоотой сэдвүүд

кайли женнер охин хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.