Камержилтын систем хамгийн өндөр хөгжсөн хотууд

Б.Анхилам
06 сарын 15, 2021

Comparitech хэмээх хэрэглэгчдийг технологийн мэдээллээр хангагч вебсайтын судалгаагаар дэлхий дахинаа нийт 770 сая хяналтын камер ажиллаж байгаа ажээ.

Тэгвэл камержилтын систем хамгийн өндөр улсуудын эхний 10 байрын есийг нь БНХАУ-ын хотууд эзэлсэн байна.

Хятадын Шаньси мужийн хамгийн том хот болох Тайюань тус жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд тоон баримтыг үзвэл, тухайн хот нь нийт 3,9 сая хүн амтай ба 465,255 хяналтын камер ажиллаж байдаг гэнэ. Энэ нь 8 хүн тутамд нэг камер гэсэн үг.

БНХАУ-ын нийслэл Бээжин нь дэлхий дээр хамгийн их хяналтын камертай улсаар тодорсон ч 20 сая хүн амтай, 1,15 сая камертай гэх үзүүлэлт нь нэг хүнд ногдох камерын тоогоор Тайюань хотоос доогуур бичигдэхэд нөлөөлжээ.

Тус жагсаалтад БНХАУ-ын хотуудтай эн зэрэгцэж бичигдсэн цор ганц улс нь Их Британийн нийслэл Лондон хот юм. 9,3 сая хүн амтай, 627,727 ширхэг хяналтын камертай тус хотод 14 хүн тутамд нэг камер оногдож байгаа ажээ.

Энэ мэт хяналтын камер суурилуулах гол шалтгааныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэдэг ч хяналтын камер суурилуулаад гэмт хэргийн гаралт багассан индекс байдаггүй юм.

IHS Markit гэх Лондонд байрлалтай мэдээллийн сангийн үзэж байгаагаар энэ онд гэхэд дэлхий дахинаа нийт 1 тэрбум хяналтын камер байнгын хэрэглээнд орсон байх гэнэ.

Мөн нүүр царай таних технологи ч улс орнуудад эрчимтэй хөгжиж байгаа юм. Цар тахлын улмаас зарим орнууд нүүр царай таних технологийг ашиглан халдварыг хянах гэж ч үзсэн билээ.

Москва хотод л гэхэд нүүр царай таних технологи үсрэнгүй хөгжсөн бөгөөд Сингапур, Хон Конг зэрэг улсууд ч тус аргыг туршсан. Харин АНУ-ын хувьд тус технологийг хориглосон нь хувь хүний орон зайд халдаж байна хэмээн үзжээ.


Тэгвэл камержилтын систем хамгийн өндөр 10 хоттой танилцацгаая.


Хотын нэр

Улс

Хяналтын камерын тоо

Хүн амын тоо

1000 хүнд ногдох хналтын камерын тоо

Тайюань

БНХАУ

465,255

3,891,127

119,57

Үши

БНХАУ

300,000

3,256,020

92,14

Лондон

Их Британи

627,727

9,304,016

67.47

Чанша

БНХАУ

260,000

4,577,723

56.8

Бээжин

БНХАУ

1,150,000

20,462,610

56.2

Ханжоу

БНХАУ

400,000

7,642,147

52.34

Кунмин

БНХАУ

200,000

4,443,186

45.01

Чиндао

БНХАУ

250,000

5,619,977

44.48

Шиамен

БНХАУ

150,000

3,720,141

40.32

Харбин

БНХАУ

250,000

6,387,195

39.14


Эх сурвалж: US News

Холбоотой сэдвүүд

камер хяналтын камер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.