Шоу бизнесийн хамгийн нэр хүндтэй гэр бүл бол Кардашьяаныхан. Ким Кардашьяанаас эхлээд л энэ гэр бүлийн эмэгтэйчүүд бүгд шахуу гоо сайхны мэс заслыг шүтэн биширдэг. Хамгийн бага нь болох Кайли хүртэл 18 нас ч хүрээгүй байхдаа эгч нарыгаа дуурайж гоо сайхны мэс засал хийлгэсэн юм.
"Инстаграм”-ийн түүхэнд хамгийн олон лайк цуглуулж чадсан өдгөө 22 настай бүсгүйтэй танилцана уу. Тэрээр 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн байна.

Кендал албан ёсоор үерхдэг хүнээ зарласан удаа байхгүй. Хувийн амьдралаа ч дэлгэх дургүй.

Тэрбээр 2014 онд 1.4 сая долларын байшин худалдан авчээ.

Кендал загвар өмсөгчөөс гадна инстаграмын од гэдгээрээ алдартай. Тэгвэл нэг пост хийснийхээ төлөө хэдэн доллар авдагийг та мэдэх үү?

Кендал инстаграмд оруулсан зураг тус бүрээс 400 мянган доллар авдаг байна. Тиймээ би тоглоогүй байна. Брэнд илт сурталчилсан зураг байвал бүр ихийг авдаг ажээ.