Кендалл Женнер дэлхийд орлогоороо тэргүүлж байсан топ модель Gisele Bündchen-ийн байрыг эзлэн дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч болж чаджээ.

Кендалл Женнер 2018 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчөөр жил дараалан шалгарсан ба 22.5 сая долларын орлого олсон хэмээн Форбес мэдээллээ.

23 настай Карли Клосс нь Женнерийн орлогын бараг тал гэж болох 13 сая долларын орлого олж удаах байранд бичигджээ. 

Кендалл Burberry, Versace, Fendi зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн шоунд оролцон, тэдгээр брендүүдтэй хийсэн гэрээнээс энэхүү гайхалтай цалингаа олсон байна. Женнер энэ жил Estee Lauder, Adidas, Longchamp, Calvin Klein зэрэг компаниудын элч төлөөлөгчөөр сонгогджээ. 

Өнгөрсөн пүрэв гарагт түүний эгч Ким Кардашиан эх нэгтэй дүүгийнхээ амжилтыг бахархан "Vogue"-ийн модель дүүдээ 'Damn sis!!!!!!!! Get it giiiiirrrrrrrlllllllll' хэмээн твиттерт баяр хүргэжээ.

Загвар өмсөгчдийн орлогыг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2018 оны 6 дугаар сарын 1-н хүртлэх хугацааны орлогоор нь тооцоолсон байна.

2018 онд орлогоороо дэлхийд тэргүүлж буй 10 загвар өмсөгч:

1. Kendall Jenner -  $22.5 million 


2. Karlie Kloss - $13 million 



3. Chrissy Teigen - $11.5 million 


3. Rosie Huntington-Whiteley - $11.5 million  



5.  Cara Delevingne - $10 million 


5. Gisele Bündchen - $10 million 


7. Gigi Hadid - $9.5 million 


8. Bella Hadid - $8.5 million 


8. Joan Smalls - $8.5 million 


10.  Doutzen Kroes - $8 million



Эх сурвалж: https://www.dailymail.co.uk