ВАШИНГТОН. /AP/. HBO” сувгийн уран бүтээл “Хаадын тоглоом” цувралын эцсийн наймдугаар бүлгийн хамгийн сүүлийн зургадугаар ангийг хамгийн олон буюу 19 сая гаруй хүн үзсэн байна.

HBO” сувгийн мэдээлснээр, “The Iron Throne” ангийг өнгөрсөн ням гарагт шууд цацагдах үеэр “HBO” суваг болон “HBO GO”, “HBO NOW” хавсралтаар дамжуулан үзсэн үзэгчдийн тоо 19.3 саяд хүрсэн нь долоо хоногийн өмнө гарсан тавдугаар ангийн үзэгчдийн /18.4 сая/ үзүүлэлтийг шинэчлэн тогтоожээ. 

Үүний зэрэгцээ “HBO” сувгийн хамгийн олон хүн үзсэн нэвтрүүлэг болжээ. Энэхүү амжилтыг 2002 онд үзэгчдийн хүртээл болсон гэмт хэргийн ертөнцийн талаар өгүүлдэг “The Sopranos” цуврал эзэмшиж байжээ. 

“Хаадын тоглоом” цуврал дэлхий даяар 150 гаруй оронд гардаг боловч тэдгээр орны дийлэнхийн үзүүлэлтийг тооцоолоход бэрхшээл тулгардаг байна. 

Дашрамд дурдахад, “The Bells” нэртэй тавдугаар анги гарсны дараа цувралыг дахин хийхийг уриалсан “Change.org” цахим хуудсанд байршуулсан цахим өргөх бичигт гарын үсэг зурсан хүний тоо 1.3 саяд хүрсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг