Squid Game цуврал өнгөрсөн сарын 17-нд нээлтээ хийснээс хойш олон сая үзэгчдийг байлдан дагуулаад буй.
Энэхүү бүтээлийг кино ертөнцийн хамгийн том стрийминг үйлчилгээ болох Netflix дээр 94 улсаас нийт 111 сая хүн үзжээ.
Энэ нь Netflix-ийн рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр хандалттай цувралаар шалгарлаа.
Нийт 9 ангитай тус бүтээлийн найруулагчаар Хван Донг Хёк ажилласан бөгөөд дараагийн улирал 2023 оноос үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.