Хакухо Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарлаа

Х.Оргил
06 сарын 27, 2019

Мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх удаагийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн нь шуугиан тарьж байсан билээ.

Уг хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, зөвшөөрсөн гэсэн баттай эх сурвалжууд мэдээлж байна.

Ийнхүү аварга Хакухо М.Даваажаргал Японы иргэн болсноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, 2020 оны Токиогийн олимпийг нээх хүмүүсийн тоонд орох аж.

Энэ бол сүмочдоос иргэншлээ сольсон анхны тохиолдол биш юм.

Түүнээс өмнө сүмочдоос Кёкүтэнзан Б.Энхбат, Асакэкирьюү Б.Дашням нар Япон улсын иргэн болж байсан юм. Мөн Кёкүтэнхо Н.Цэвэгням иргэншлээ сольж, нэрээ 2005 онд Японы иргэн болохдоо Оота Масарү  болгон сольжээ.

Сонирхуулахад 2018 онд 490 хүн Монгол Улсын иргэншлээс татгалзсан байдаг аж.

Холбоотой сэдвүүд

м.даваажаргал хакухо

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.