Японы хэвлэлүүдэд Хакухо М.Даваажаргалын иргэншлийн талаар бичиж эхлэв

Х.Оргил
06 сарын 29, 2019

Японы хэвлэлүүдэд мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх удаагийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргалын Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг нь Монгол Улсын ерөнхийлөгч ёсоор болгосон талаар бичиж эхэлжээ.

Ингэснээр 34 настай их аваргын Япон Улсын иргэн болох алхам ойртлоо хэмээн бичжээ.

mainichi.jp-д сүмогийн холбоо барилдаж буй гадаад бөхчүүдээ заавал иргэншлээ солихыг шаарддаггүй гэжээ. Гэхдээ зодог тайлан өөрийн дэвжээтэй болохын тулд заавал тухайн улсынхаа иргэншлээ солиулах ёстой гэсэн дүрэм баримталдаг хэмээн дурдсан байна.

Сонирхуулахад Хакухо М.Даваажаргал нь 40 гаруй удаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн зэрэг мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд амжилтын эзэн болсон билээ.


Холбоотой сэдвүүд

м.даваажаргал хакухо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.