Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 09, 2017
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өвдөгний бэртлийн улмаас энэ сарын башёг алгасахаар болжээ. Түүний хувьд өнгөрсөн жилийн өдийд өвдөг болон хурууны бэртлээс шалтгаалж анх удаа башёг өнжих шийдвэр гаргасан удаатай. Мэргэжлийн сүмод хамгийн залуудаа 900 давсан, ёкузана цолтойгоор башё өнжилгүй барилдсан гээд сүмогийн дээд зиндааны түүхэн рекордыг эзэмшдэг аваргыг энэ башёд ч бас амжилт үзүүлнэ гэж сүмо сонирхогчид таамаглаж байсан юм.
Энэ ням гаригт Токиогийн Кокүгикан ордонд эхлэх есдүгээр сарын башёд Хакүхо М.Даваажаргалаас гадна дээд зиндааг тэргүүлэгч ёкузана Какүрюү, Кисэносато нарын бөхчүүд барилдах боломжгүй болсныг дэвжээнээс нь мэдэгдээд байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.