Х.Оргил
11 сарын 14, 2017
Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 26-ны өдөр нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохисон гэнэ. Тухайн үед Баасандоржийн толгой хагарсан учраас Фүкүока хотын эмнэлэгт хүргэгдэж дөрөв хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Эмч нар түүнийг гавлын ясны гэмтэл авсан хэмээн мэдэгдсэн байна. Харин Харүмафүжи Д.Бямбадорж болсон явдалд чин сэтгэлээсээ уучлал хүсч, энэ сарын башёд өнжинө гэдгээ албан ёсоор хэллээ.
Японы хэвлэлээр Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед хүнд гэмтэл учруулсан тул зодог тайлж магадгүй хэмээн ид шуугиж байна. Сүмогийн холбоо ч ёс зүйн зөрчилтэй уг асуудлаар ойр ойрхон хуралдаж тус тусынх нь дэвжээний ояката нараас мэдүүлэг авч эхэлжээ. Одоогоор Сүмогийн холбооноос албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.